Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган” ирэх есдүгээр сард болно.
Тус чуулганыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын гадаадын цэргийн академи, их, дээд сургууль төгссөн залуу офицеруудын уулзалт”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож байна.
Уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 50 орчим алба хаагч оролцож байгаа бөгөөд оролцогчид “Төрийн тусгай алба хаагчдын манлайллын зарчим, агуулга ба хамтын ажиллагааны зарим асуудал” сэдвийн хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.