“Сэлэнгэ” голд 28 настай эрэгтэй живж нас барчээ

2023-07-24 10:381min0
640px-SelengaDelta

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Элстэй тохой” гэдэг газарт “Сэлэнгэ” голын усанд сэлж байсан нэг иргэн нас баржээ.

Тодруулбал “Сэлэнгэ” голын усанд нэг хүн сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид голын усанд живсэн 28 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар мөн өдрийн 15:34 цагт тухайн иргэний осолдсон газраас зүүн зүгт хоёр километрийн зайтай голын усны мандлаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй