“Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч байгууллагын ажилтан газрын тос олборлох төхөөрөмжид хавчуулагдан нас баржээ.
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ийн туслах ажилтан “О” нь нас барсан гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 23-ны 07:40 цагт бүртгэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар ажилчдын кемп дээр утасны сүлжээгүй тул газрын тосны “Донки” байрлах газарт очиж утсаар ярьдаг гэх бөгөөд амь хохирогч нь газрын тос олборлох “Донки” гэх төхөөрөмжид хавчуулагдсан болохыг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа аж.