машин.jpg

2017-06-08 14:05
Өнөө өглөө (2017.06.08) Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин захын уулзварт H.Accent маркийн автомашины жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гарган  хэргийн газраас зугтаажээ. Тэрээр “T.Prius-20” маркийн автомашинтай мөргөлдөж маршинаа орхисон байна. Цагдаагийн албан хаагчид түүнийг  гэрээс нь баривчилжээ.  

Түймэр.jpg

2017-06-08 12:38
2017  он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 10, 12 аймгийн 42 суманд 69 удаа, нийт 79 удаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Байнзүрх дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан түймрийг бүрэн унтраасан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв […]

Газ.jpg

2017-06-08 12:18
Баянгол дүүргийн зургаадугаар хорооны оршин суугч 14 настай эрэгтэй Т нь ахуйн хэрэглээний газ үнэрлэн амиа алдсан хэрэг өчигдөр (2017.06.07) гарчээ. Талийгаач тус хороонд байрлан орон сууцны арын даланд нас барсан байдалтай олдсон байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Газ үнэрлэсэн хүүхдийн ой ухаан самуурч ой ухаан муудах, унаж татах зэрэг сэтгэцийн […]

Сохон.jpg

2017-06-08 11:34
Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 22 давхар барилга дээрээс  22 настай эмэгтэй үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн даваа гаригт (2017.06.05) гарсан. Талийгаач эмэгтэй нь “Сохо мебель” компанид захиралын туслахаар ажиллаад гурван сар болсон бөгөөд өнгөрсөн сарын 31-нд цагдаагийн байгууллагад захиралдаа зодуулсан гэсэн гомдол гаргажээ. Гомдолыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс […]

цай.jpg

2017-06-07 18:24
Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 төгрөг болгож, энэ шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо. Хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн чухал дэмжлэг болно гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хүүхдүүд хоногт авбал […]

Засаг.jpg

2017-06-07 18:20
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэх боллоо. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийг санхүүгийн хувьд бие дааж, төсвөөс хараат бус ажиллуулах чиглэлээр […]

Цэмэнт.jpg

2017-06-07 16:42
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Би Эй Ди Эм Жи” ХХК хуурамч цемент савлаж байсныг илрүүлжээ. Шалгалтаар тус компани “Хөтөл” цементийн үйлдвэрийн задгай цементийг цахилгаан станцын хаягдал үнстэй хольж  “Менгоа” нэр бүхий шошготой уутанд савлаж борлуулсан хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Дээрх компанид холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт […]

Өнөөдөр-2.jpg

2017-06-07 16:21
Өнгөрсөн даваа гаригийн 17.00 цагийн орчимд 22 настай бүсгүй “Нарны хороолол”-ын нэгэн байрны салхивчны цонхоор унаж, нас баржээ. Талийгаач Ж өнгөрсөн сарын 31-нд ажилладаг байгууллагынхаа захиралд зодууллаа хэмээн шалгаж өгөхийг хүссэн өргөдөл Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст гаргасан байсан аж. Тиймээс түүнийг дарамтад өртөн ийм үйлдэл хийсэн, эсвэл хэн нэгэн санаатай түлхсэн байж болзошгүй гэх […]

116ve.jpg

2017-06-07 13:20
Сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн  ур чадвар муу зэрэг үндэслэлээр 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Мөн хэвлэлийн бага хурал хийн сургуульдаа үүсээд байгаа асуудлын талаар ч нийтэд хандсан юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр […]

kod.jpg

2017-06-07 13:07
Замын хөдөлгөөний удирдлагын төв торгууль төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор мэдэгдэх хуудсанд QR код хэвлэдэг боллоо. Иргэд гар утсаа ашиглан цахим банкаар хэвлэгдсэн кодыг  уншуулж тээврийн хэрэгслийн торгуулиа төлөх боломжтой юм.