nuuslel.jpg

2017-11-22 14:47
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна. Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. […]

4571.jpg

2017-11-22 13:40
Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд 8, 9, 10 дугаар сарын  хүүхдийн мөнгийг нөхөж олгож дууссан байна. Арваннэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг өнгөрсөн даваа гаригаас олгож эхэлжээ.  Эцэг эхчүүд шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахаар бол өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлж хүүхдийн мөнгөө авах боломжтой. Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч мөнгө аваагүй бол өргөдөл өгсөн сараар нь […]

j27q6y6is6.jpg

2017-11-22 13:22
Манай улс сүрьеэгийн төслийн хүрээнд тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн боловч, хангалттай бууруулж чадахгүй байна. Тиймээс бүх шатны шийдвэр гаргах түвшинд хэлэлцэхээр болжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах нартай ярилцсанаа хүргэж байна. Д.НЯМХҮҮ : ЦАЛИН БАГА, ЭРСДЭЛ ӨНДӨР УЧРААС СҮРЬЕЭГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА СҮРЬЕЭ : […]

99.jpg

2017-11-22 12:32
Өчигдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах байрны зургаан давхарт байрлуулсан хяналтын камер хулгайд алдагдсан байна. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 40 настай эрэгтэй Б нь согтуу үедээ  үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага олж илрүүлжээ. Мөн 3 настай иргэн А  нь согтуу үедээ Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо,  Баянхошууны тойргийн автобусны буудал дээр асаалттай орхисон иргэн А-гийн “Honda Fit” маркийн машиныг […]

post.jpg

2017-11-22 11:20
Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир болон Ар гүнтийн даваанд хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргалаа. Шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран постуудыг байршуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна. Иргэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн […]

NUB-2.jpg

2017-11-22 10:29
2015 онд батлагдсан Дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилттой зэрэгцэн Монгол Улс өөрийн урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичигт тодорхойлсон. Үүнийг Улсын Их хурал 2016 оны 02 дугаар сард баталсан билээ. 2030 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бат бэх суурийг тавихад Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын […]

11p.jpg

2017-11-22 10:26
Өнгөрсөн долоо хоногт Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга К.Айдос, Д.Батбаяр нарыг АТГ-аас саатуулсан гэх дуулиан намжаагүй байгаа. Өрөөндөө 20 сая төгрөгийн авлига авсан Д.Батбаярт холбогдох хэрэгт К.Айдос, Ш.Батсайхан нарыг давхар шалгаж эхэлжээ. АТГ-аас  БНХАУ руу нүүрс тээвэрлэх том оврын автомашины “С” зөвшөөрөл өмнөх онуудаас гэнэт хоёр дахин нэмэгдсэн гэх гомдлын мөрөөр тус байгууллагад  шалгалт явуулах үед […]

4444.jpg

2017-11-21 16:53
Хүчирхийллийн аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрхээ хэрхэн хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох ялангуяа гэр бүлийн, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооход хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд зөвлөгөөнийг нээж “… бид хүчирхийллийн тухай мэдээллийг эмзэглэж хүлээж авахаас илүүтэй […]

000-1.jpg

2017-11-21 16:34
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Ким Ён Жү-тай (арваннэгдүгээр сарын 20-ны өдөр) албан ёсны уулзалт хийлээ. Энэ үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх шатанд өргөжин хөгжиж байгааг онцлоод хөдөлмөр эрхлэлтийн […]

0044.jpg

2017-11-21 14:23
Сэлэнгэ аймгийн Мандал суманд шүлхий өвчин гарсантай холбоотойгоор галт тэрэгний зарим чиглэлд өөрчлөлт оржээ. Иймд Улсын Онцгой омиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэр […]