Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд 8, 9, 10 дугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгож дууссан байна. Арваннэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг өнгөрсөн даваа гаригаас олгож эхэлжээ. Эцэг эхчүүд шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахаар бол өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлж хүүхдийн мөнгөө авах боломжтой. Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч мөнгө аваагүй бол өргөдөл өгсөн сараар нь тооцон энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах хэрэгтэй юм байна.