Хужирбулангаас Гачуурт орох зам дагуу гэр хороололд Б.Содномгалсан хүү ээж аав, дүүгийхээ хамт амьдардаг. Гэвч нэгэн нартай өдөр хүү дүүгийнхээ хамт хичээлдээ явахаар гэрээсээ гарч, явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа цемент зуурдаг том оврын автомашинд мөргүүлсэн юм. Энэ харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд болсон бөгөөд хүү саяханыг хүртэл хүүгийн биеийн байдал маш хүнд байсан юм. Цовоо сэргэлэн онц сурлагатан хүү инээж ярьж тоглож чадахаа болиод арван сарын хугацаа өнгөрсөн байна. Тэгвэл саяханаас Б.Содномгалсан хүүгийн биеийн байдал сайжирч ээж аав, ах дүү хамаатан садан гээд олон хүнд аз жаргал, инээд хөөрийг дахин бэлэглэлээ. Одоогоор хүүгийн тархины үйл ажиллагаа нялх хүүхдийнх шиг болсон, ойн санамжаа алдсан хэдий ч үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэвэл эдгэх бүрэн боломжтой болжээ. Тиймээ хандивын аяныг дахин эхлүүлсэн бөгөөд туслахыг хүссэн иргэн та хүүгийн ээж болох Цэцэгмаагийн Сүрэнхорлоогийн Хаан банк-ны 5751082799 дансанд нэгдэхийг уриалж байна.