Их Британийн уулчин 53 настай эрэгтэй С.Нэшийн амь насыг хөнөөсөн Архангай аймгийн иргэн 34 настай Б.Гантулгад өнгөрсөн баасан гаригт шүүхээс 16 жилийн хорих ялаар шийтгэв. Түүнээс талийгаачийн биед явсан зарим зүйл болох бичиг баримт, онгоцны тиз зэргийг хураан эд мөрийн баримтаар хураан авсан юм. Б.Гантулга нь 2014 онд эрүүгийн хуулийн хуулийн 145.1-ээр хэрэг үүсгэн шалгагдаж байсан бөгөөд 2016 онд мөн эрүүгийн хуулийн 145.2-оор шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байх хугацаандаа дээрх хэргийг үйлдсэн байна.
Талийгаач С.Нэш нь өнгөрсөн онд Архангай аймгийн Хангай сумын Хангай ноёны оргилд гарах гэж яваад ор сураггүй алга болсон бөгөөд улмаар бусдын гарт амиа алдсан болох нь тогтоогдсон юм.
а