jjj.jpg

2017-11-24 10:57
Увс аймгийн Завхан суманд өчигдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт  болсон байна. Өдөрийн 15:00 цагт болсон чичиргээ иргэдэд мэдэгдээгүй аж. Тус сумын Засаг даргын мэдээлснээр газар хөдлөлтөөс болж ямар нэгэн аюул учраагүй, тайван өнгөрчээ.

7888.jpg

2017-11-24 10:15
“Эрдэнэт хүний алтан амийг харгис хэрцгий аргаар хөнөөжээ” гэх аймшигт мэдээлэл дунд бид амьдарсаар байна. Архидалт, ажилгүйдэл, ядуурал, амьжиргааны түвшин, нийгмийн байдалтай холбоотой гарч буй жигшүүрт хэргүүдийн тоо улам бүр нэмэгдсээр. Бид мэдээлэх үүргийнхээ хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд нэг гэр бүлийн таван хүн амиа алдсан маш харамсалтай хэрэг гарсан талаар […]

kkk.jpg

2017-11-24 09:55
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр Хууль сахиулах их сургуульд ажиллаж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар тус сургуулийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургууль болон Ахлагчийн сургуульд Онцгой байдлын албаны ахлагч, бакалавр, магистр, докторын зэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэдэг. ХСИС-ийн 2016-2017 оны хичээлийн […]

da.jpg

2017-11-24 09:53
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн дэд ахлагч Б.Ариунболдын шинэ бүтээлтэй танилцаарай. Өвлийн цаг ирж гэр хорооллын айл болгон дулаан байх гэж 24 цаг нүүрс түлдэг. Агаарын бохирдлын ихэнх хувийг тэд бүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй. Агаарын бохирдлын сөрөг нөлөө их гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ. Гэхдээ үүнийг ярьсаар л өдийг хүрлээ. Түүнчлэн эцэг эхчүүдэд хорт утаанаас хүүхдээ […]

govi.jpg

2017-11-24 09:49
Говь-Алтай аймагт тарваган тахалын шинж илэрсэн тул шинжилгээний хариу иртэл буюу арваннэгдүгээр сарын 24-26-ныг дуустал 72 цагийн хөл хорио тогтоосныг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдлээ.Тиймээс Говь-Алтай–Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээвэрлэлтийг зогсоосон байна. Иймд хот хоорондын зорчигч тээвэрлэлт 72 цагийн хугацаанд явахгүй болохыг тус аймгийн Автотээврийн төвөөс мэдэээллээ.  

nyamdorj.jpg

2017-11-24 09:35
Зөрчлийн шинэ хуулийг та хир мэдэх вэ? Аливаа хуулийг хэрэгжүүлэхийн өмнө нэг талаас тухайн хуулийг олон нийтэд сурталчлан тайлбарлан таниулах, нөгөө талаас тухайн хуулийг хэрэгжүүлэх, сахиулах үүрэгтэй байгууллагуудын ажилтнууд буюу цагдаа, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарыг сургалтанд хамруулан мэргэжүүлэх шаардлагатай. Ингэж гэмээнэ тус хуулийн агуулгыг олон нийт ойлгож, хэрэгжүүлэх сахиулах ажилтнуудад ажиллахад дөхөмтэй байдаг. Гэтэл […]

munkhtur.jpg

2017-11-24 09:28
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь шинэ стратегийн түншлэлийн хүрээнд 2017-2020 оны хооронд хэрэгжих “Төгсөлтийн аргачлал-600”, “Орон Нутгийн Хүүхэд Хамгаалал”, “Хүүхдийн Төлөөх Орон Нутаг” төслийн нээлтийн үйл ажиллагаагаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн […]

5445.jpg

2017-11-23 17:35
Говь-Алтай аймагт тарваган тахал хүнд халдварласан гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Говь-Алтай аймагт аймагт тарваган тахал хүнд халдварласан сэжигтэй тохиолдол илэрсэн. Тус иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан байгаа. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна” гэлээ. Бидэнд олдсон мэдээллээр тус иргэн Говь-Алтай аймгийн АШУҮИС-ийн оюутан бөгөөд тэрбээр гурван хоногийн турш […]

niitin.jpg

2017-11-23 15:55
Улаанбаатар хотод  өнөөдрийн байдлаар 87 чиглэлд 937 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дундажаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна. Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан автобус хоорондын интервал холдож, хүлээлгийн хугацаа нэмэгдэх, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх зэрэг хүндэрлүүд гарч байгаа юм. Ингэснээр батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх […]

medeelel.jpg

2017-11-23 15:51
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтыг “Старс” сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын 40 гаруй мэдээллийн технологийн албан хаагчид сургалтад хамрагдсан байна.