Нийтийн тээврийн хэрэгслээр өндөр настаны картаар зорчсон 288 иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний картаар зорчсон 157, хүүхдийн карт ашигласан 1093 хүнд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдууүлжээ. Мөн цахим картгүй 12485 иргэн зорчсон зөрчил илэрсэн бол 5403 иргэн картын үлдэгдэл хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар үйлчлүүлсэн байна. Нийтийн тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавьжээ. Харин 4 чиглэлд 72 дэлгүүр, 8 ТҮЦ, 21 сонингийн цэг, 8 зах, 1 эмийн сан, 1 кофе шоп нийт 161 гэрээт цэнэглэх цэгүүд хэвийн үйл ажиллагаа явуулжээ. Мөн тус шалгалтаар 6 иргэнийг картжуулан, 71 зорчигчийн картыг 205600 төгрөгөөр цэнэглэсэн байна.