beleg.jpg

2018-07-09 15:28
Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүлжээ. Уг албан бичигт МҮБХ-г хууль бусаар удирдаж байсан хүмүүс өнгөрөгч долоо хоногт хуралдаж Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн найраа хийх буюу зориудаар унаж өгөх бизнес хийдэг газруудад нэвтрүүлэхгүй байх тухай шийдвэр […]

huuhed-1.jpg

2018-07-09 14:32
Улсын баяр наадмаар давхардаагүй тоогоор 5000-6000 хүүхэд морь унаж уралддаг байна. Энэ жилийн Улсын их баяр наадмаар хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэл Хүй долоо худагт эхэлжээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадам болон 21 аймгийн баяр наадмаар уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийг хэрэгжүүлэх болсон. Ийнхүү бүртгэлжүүлж цахим карт олгох бөгөөд унаач хүүхэд тухайн […]

hsag.jpg

2018-07-09 14:22
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбар энэ сарын 7-ноос буюу өнгөрөгч бямба гарагаас худалдаалагдаж эхэлсэн. Гэтэл өдөртөө зарагдаж дууссан байна. Суудлын тоо хангалтгүйн улмаас наадмын тасалбарыг өндөр үнээр дамлан зарах явдал ихээр гардаг. Энэ жил шагийн билет 100-150 мянган төгрөгийн үнэд хүрчээ. Наадмын тасалбарыг […]

hojih.jpg

2018-07-09 14:09
 НӨАТ-ын урамшууллын 2018 оны долдугаар сарын сугалааны тохирол 22-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны зургаадугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа долдугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

urrrrrrrr.jpg

2018-07-09 13:54
Наадмаар өрхийн эмнэлгүүд ажиллана Эрүүл мэндийн яамаас баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар ЭМЯ-ны олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Эрүүл мэндийн яам болон бусад салбар эмнэлгүүд баяр ёслолын хоногуудад бэлэн байдалд ажиллана. Эрүүл […]

newtreh.jpg

2018-07-09 12:50
МҮБХ-ныхон Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүллээ. Учир нь Үндэсний их баяр наадмын комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 2018 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн оноолт хийж, ам авдаг газар нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Нэвтрүүлэхгүй шийдвэр гаргасан учир нь Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан Э.Оюунболд 2017 оны Улсын […]

nowsh-2.jpg

2018-07-09 12:43
Хэнтий аймгийн Дадал сумын нутагт энэ сарын 8-ны орой мотоциклтой хүн иргэд рүү бууджээ. Урьдчилсан мэдээллээр хоёр иргэнийг гөрөөс хэмээн андуурч буудсанаас нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хэвлий тус газраа шархадсан байна. Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар ажлын хэсэг гаргаж, буудсан гэх этгээдийг саатуулан шалгаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

tuw.jpg

2018-07-09 12:37
Баярын амралтын өдрүүдэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихсэж, төрөл бүрийн хордлогот, халдварт өвчин, архаг хууч өвчин сэдрэх, осол гэмтэл ихсэх хандлагатай байдаг. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Архи дарснаас татгалзах, архигүй баяр тэмдэглэх Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах Хоол ундыг тохируулан хэрэглэх, муудсан хоол хүнс […]

tsahilgaan.jpg

2018-07-09 11:21
Улсын их баяр наадмаас өмнө ил задгай утастай шонг цэгцлэхээр болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Даваасүрэн “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд төвийн зургаан дүүргийн хэмжээнд 55 мянган гэрэлтүүлэг, 46 мянган ширхэг гэрэлтүүлгийн шонд 13 аж ахуйн нэгж ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Манайхаас […]

duuslaa.jpg

2018-07-09 11:13
Үндэсний их баяр наадмын тасалбарыг баярын өмнөх амралтын өдрүүдийг тааруулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан борлуулсан билээ. Гэвч наадмын тасалбар дууссан байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэхэд үзэх тасалбар гурван төрлийн багцаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн наадмын тасалбартай ижил наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байгаа аж. Тасалбарыг […]