Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүлжээ. Уг албан бичигт МҮБХ-г хууль бусаар удирдаж байсан хүмүүс өнгөрөгч долоо хоногт хуралдаж Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн найраа хийх буюу зориудаар унаж өгөх бизнес хийдэг газруудад нэвтрүүлэхгүй байх тухай шийдвэр гаргасан талаар дурджээ.
Мөн Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураалгахаар Ерөнхийлөгчид хандсан тул энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд бүртгэхгүй, зодоглуулахгүй байхыг мэдэгдсэн байна. Улсын арлсан Э.Оюунболдыг өнгөрөгч оны Улсын их баяр наадмын тавын даваанд ам авахдаа “найраа” хийж, Монгол бөхийн нэр хүндийг унагасан гэж үзжээ.
Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
4 comments
hutsah yumaa neeree tegeed alban esoor doping heereglesen Bat-Orshih ni barildah uu haha
тийм гэсэн. энэ нөхөр л ганцаараа тэнгэрээс бууж ирчихээд ингээд тэс зөрүүдлээд байгаа гэсэн. энэ бөхчүүдийн заваан орчинг хэн үүсгэсэн бэ. хар аварга заврага л дээ. тэгснээ нэг ганц жараахайг юу вэ одоо. Батэрдэнийг дайрч байгаа ухаан нь биз дээ.
Хураах ёстой улсынхаа юмыг хураадаг болоосой
баянмөнх аварга одоо болих хэрэгтэй дээ үхэхдээ олон хүний хараал иднэ шүү. настай хүн байж яасан ч дааж давшгүй их шунал вэ дээ. Бат-эрдэнэ аваргын дайны жудагтай хүн алга даа