Наадмын тасалбарыг 150 мянган төгрөгөөр шаглаж заржээ

2018-07-09 14:22
hsag

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбар энэ сарын 7-ноос буюу өнгөрөгч бямба гарагаас худалдаалагдаж эхэлсэн. Гэтэл өдөртөө зарагдаж дууссан байна.

Суудлын тоо хангалтгүйн улмаас наадмын тасалбарыг өндөр үнээр дамлан зарах явдал ихээр гардаг. Энэ жил шагийн билет 100-150 мянган төгрөгийн үнэд хүрчээ.

Наадмын тасалбарыг Нийслэлийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” экспо, ЧГД-т байрлах “Оргил” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвөөр борлуулж байна. Наадмын багц тасалбарын үнэ нэмэгдээгүй 16-24 мянган төгрөгийн үнэтэй хэвээр байна.