2018-07-31 11:35
Хан-Уул дүүрэг XIII хорооны нутаг “Туул” тосгонд зургаан настай хүү галзуу адуунд хазуулсан хэрэг энэ сарын 28-нд гарчээ. Хүүгийн ээж Э.Буян-Өлзийгийн хэлснээр галзуурсан адуу ойролцоо байсан хэдэн малыг хазаж гэмтээн гэрийнх нь гадаа ирэх үед нохой нь боргон дайрсан аж. Адуу цааш явахад араас нь нэхэж боргосон нохой руугаа гүйж байсан хүүгийн шилбэнээс хазаж, толгой руу […]










