Энэ сарын 28-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуунд гарсан ноцтой ослын улмаас долоон хүн бэртсэний дотор 15 настай охины биеийн байдал хүнд байна. Охин Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм. Удахгүй шөрмөсний хагалгаанд орох аж.
Тухайн өдөр “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүүн замд амины “Diva” автомашины жолооч Б нь 56-15 гэсэн улсын дугаартай “Howo” маркийн Д жолоочтой автомашин, мөн “Зил-130” маркийн Х жолоочтой хоёр автомашинтай мөргөлдөж, ТҮЦ-ийг мөргөжээ. Осолд Х жолоочтой “Зил-130” маркийн машин замын хажуу талын, дотор нь байсан 39 настай Б, найман настай С, мөн 39 настай О болон ТҮЦ-нд худалдагч хийж байсан 15 настай Х, замын хажууд зогсож байсан хүмүүс бэртсэн юм.Замын цагдаагийн албанаас ачааг буруу тээвэрлэснээс болж осол гарсан гэдгийг хэлж байна.