Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Голоос нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ – updown.mn

Голоос нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутадг Туул голын уснаас эрэгтэй хүний цогцос олджээ. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч очиход нэр хаяг тодорхойгүй, усанд осолдоод удаж муудсан, 40 орчим настай, эрэгтэй  хүний цогцос байсан аж. Цогцсыг дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Зуны дэлгэр цагт хүн бүр агаар салхи, гол ус, ургамал моддыг бараадан зугаалж явна. Бүтэн жилийн стресс ядаргаагаа ганц удаа тайддаг улирал нь ч энэ. Харамсалтай нь голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол цөөнгүй байна. Холбогдох албаны хүмүүс гол ус үерлэсэн энэ үед эрэг бараадахгүй, голын орчимд амарч зугаалахгүй байхыг анхааруулж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн