АНУ-д сураггүй алга болсон монгол залууг өчигдөр олжээ. Тус улсын Сиэтл хотод амьдарч байсан 23 настай Б нь энэ сарын 2-нд гэрээсээ гараад алга болсон бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Аав нь түүнийг түүнийг авчирхаар АНУ-руу явсан байна. Тэд удахгүй монголд ирэх юм байна.
Батболдын Баттулга нь 2017 онд Сиэтл хотын “Edmond Community” коллежид суралцахаар ирсэн ч энэ улиралд суралцаагүй, ажил хийх болжээ. Тэр компьютер тоглоом байнга тоглодог учраас хаа нэг газар өрөө түрээслэн тоглож байж магадгүй гэж АНУ-д амьдран суудаг монголчууд таамаглаж, түүнийг олход туслах хандивын аян өрнүүлж, өдрийн 500 ам.доллараар ажилладаг хувийн мөрдөгч хөлсөлсөн гэж байв. Мөн Гадаад харилцааны яамнаас АНУ дахь цагдаагийн байгууллагатай хамтарч эрлийн ажиллагааг явуулж бйна гэх мэдээллийг өгч байсан юм.