“Эрдэнэс-Тавантолгой” компани иргэдэд ногдол ашигаа тараахад ойрхон байна гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцолсон. Өнөөдрийн байдлаар 393 хүн бүртгэлийн данс нээлгэжээ. Иймд 1800-1072 тусгай дугаарт холбогдож шаардлагатай мэдээллээ аваад, “Эрдэнэс–Тавантолгой”-н хувьцааны дансаа нээлгэх боломжтой гэнэ.
1072 ХУВЬЦААГ ХЭН ЭЗЭМШИХ ВЭ?
Монгол Улсын иргэн та ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгосон нэг сая төгрөгийг аваагүйгээс гадна 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд эзэмших бөгөөд хойш төрсөн иргэд эзэмшихгүй юм. Харин 2011.04.01-2012.04.11 өдрийн хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд нэмж хувьцаа эзэмшүүлээгүй буюу нийт 536 ширхэг хувьцаатай байна.
1072 хувьцаагаа авахын тулд заавал үнэт цаасны данс нээлгэх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа Эрдэнэс тавантолгойн хувьцаа хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжагдаж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно.