ex.jpg

2018-08-30 10:59
Заамар дахь алтны уурхайн гагнуурчин  эксковаторын шанаганд дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач 60 орчим настай. Тэрээр өчигдөр  гагнуур хийгээд сууж байх үед нь  эксковаторын дээрээс нь унаж, цохижээ. Талийгаачийн ар гэрийнхэн осол болсон даруйд хэргийн газарт очсон бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж байна.

negdugeer.jpg

2018-08-30 10:58
2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл энэ сарын 20-нд эхэлсэн билээ. Тэгвэл бүртгэлийн хугацаа өнөөдөр дуусч байна. Нэгдүгээр ангид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй […]

shar.jpg

2018-08-30 10:42
“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүдийг гепатитын В вирусын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/334 дүгээр тушаал батлагдан гарлаа. Тушаалын дагуу шинээр ажилд орсон болон одоо ажиллаж байгаа гепатитийн В вирусын халдваргүй 5600 гаруй эмч, мэргэжилтнийг гепатитийн В вирусын эсрэг вакцины 3 удаагийн тунд үнэ төлбөргүй хамруулахаар болж, […]

sar-1.jpg

2018-08-30 10:04
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гуравдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүүг хүчирхийлсэн хэрэг гарсан. Тодруулбал, Замын-Үүд суманд зочид буудал ажиллуулдаг иргэн Ч нь найз Ц-ийн хамт архи уухдаа Ц-ийн хүү болох Х-тэй хамт байж таарсан байна. Ц нь эцгийг нь согтсон хойно ой найман сартай хүүг нь хүчирхийлжээ. Хүүгийн эцэг […]

eh-ur.jpg

2018-08-30 10:03
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 30 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарсан. Мэргэжлийн хүмүүс манайхтай ойролцоо хэмээн үзэж, харьцуулан судалдаг Шри Ланкад ядуурал 4.1 хувьтай байгаа гэхээр монголчуудын амьдралын түвшин, чанар ямар байгаа нь илүү тодорхой […]

titanic.jpg

2018-08-30 09:56
Канад-Америкийн найруулагч, кино зохиолч, продюсер Жеймс Кэмерон “Титаник” киноны фэнүүдийнхээ маргалддаг нэг сэдэвт эцсийн цэг тавихаар шийджээ. Уг киноны төгсгөл хэсэг 20 жилийн турш хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байгаа юм. Учир нь киног үзсэн хүмүүс бүгд л Ди Каприогийн тоглосон Жекийн дүрийг аварч болох байсан гэжээ. Үүнийгээ ч зарим практикаар баталж байлаа. Жишээ нь Жек Роузтай […]

medee-5.jpg

2018-08-30 09:53
09.00 цагт Дамбадаржаа дахь “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-д аймгуудын 16 сум дундын ойн ангиудад фургон автомашин болон түймрийн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Холбогдох утас: 261726, 9913-7514. 09.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд зарим дүүргийн гэр хорооллын гудамжны тохижилтын ажилтай танилцана. Утас: 91113191 10.00 цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн “Хотын жишиг гудамж”-тай […]

hil-1.jpg

2018-08-30 09:53
Замын-Үүд суманд хил гарах гэсэн ачааны автомашины урт дараалал үүсээд байна. Жолоочид хил дээр гацах болсон нь улс хоорондын зөвшөөрлийн бичгийн нөөц дуусч байгаатай холбоотой аж. Өдөртөө манай талаас хил нэвтрэх 50-хан ширхэг “Д” төрлийн бичиг олгож байгаа нь ийнхүү дугаарлахад хүргэжээ. Хил гарах гэсэн автомашины  жолооч нар 3-5 хоногийн өмнө зогсдог гэнэ. Хичээлийн жил эхлэх энэ […]

buddaa.jpg

2018-08-30 09:35
Бурханы ном зарлигт сүсэглэх, гэр орондоо залж хүндлэн тахих, сүм хийдэд очиж ном уншуулах гээд буян хураах амар хялбар аргууд байдаг. Ном уншуулж байгаа хүн эргэлзэлгүй итгэж сүсэглэж чадвал Бурхан, номын адистид түргэн оршиж таны санасан хэрэг амар хялбар бүтэхийг сайн санах хэрэгтэй. Эх сурвалж: Buddha.mn

ordon.jpg

2018-08-30 09:25
ХАМГИЙН ЭРХ ДАРХТАЙ, АЙЖ ЭМЭЭХ ЗҮЙЛГҮЙ, ӨРӨӨНДӨӨ АРХИДДАГ ХҮМҮҮС ТӨРИЙН ОРДОНД БИЙ Төрд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлж, төрийн албаны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврыг ажил хэрэг болгохоор ЗГХЭГ хүч гарган ажиллаж байгаа нь талархууштай хэрэг. ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг харьяа яам, агентлаг болон бусад төрийн байгууллагадаа […]