Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гуравдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүүг хүчирхийлсэн хэрэг гарсан.
Тодруулбал, Замын-Үүд суманд зочид буудал ажиллуулдаг иргэн Ч нь найз Ц-ийн хамт архи уухдаа Ц-ийн хүү болох Х-тэй хамт байж таарсан байна. Ц нь эцгийг нь согтсон хойно ой найман сартай хүүг нь хүчирхийлжээ. Хүүгийн эцэг эх хоёр салсан байсан бөгөөд хүү албан ёсны дагуу ээжээрээ овоглодог байсан гэнэ.
Нийгмийг тэр чигт нь цочирдуулсан тус хэрэгийн сэжигтэн Ц-г саатуулсан бөгөөд түүнд бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр 418 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг харъяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлээд байсан.
Шүүх байгууллагаас хэрэгтэнг 20 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон байна. Хүүгийн биеийн байдал сайжирсан бөгөөд одоогоор ээжийнхээ асрамжинд байгаа ажээ.