“Эрдэнэс Тавантолгой” ХК-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард товлон хуралдуулахаар шийдвэрлэжээ. Тус компани УУХҮЯ-тай хамтарсан ажлын хэсэг компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдох бэлтгэл ажил дууссан байна. Иймд хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаалахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан компанийн дүрэмд зайлшгүй өөрчлөлт оруулах хуулийн шаардлага үүсчээ.
Хувьцааг нийтэд нээлттэй санал болгож арилжаалахтай холбоотой олон улсын аудит, хууль, эрхзүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэг ажлын даалгавруудыг хийж гүйцэтгэсэн байна.