Канад-Америкийн найруулагч, кино зохиолч, продюсер Жеймс Кэмерон “Титаник” киноны фэнүүдийнхээ маргалддаг нэг сэдэвт эцсийн цэг тавихаар шийджээ. Уг киноны төгсгөл хэсэг 20 жилийн турш хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байгаа юм. Учир нь киног үзсэн хүмүүс бүгд л Ди Каприогийн тоглосон Жекийн дүрийг аварч болох байсан гэжээ. Үүнийгээ ч зарим практикаар баталж байлаа. Жишээ нь Жек Роузтай хөвж буй модон дээр хоёулаа суух боломжтой байсан гэнэ. Суугаад ч зогсохгүй амьд гарах боломжтой байв.
Харин найруулагч үүнийг өөрөөр баталж байна. Тэрбээр Жек, Роуз хоёрыг хоёулаа сууж болох байсан ч урсгалд тогтохгүй байсан гэж зүтгэжээ. Угаасаа ч тэр зураг авалтын өмнө хэд хоногийн турш модны хэрэгтэй өөдсөө хайж гүйжээ. Энэ мод нь гурван цагийн турш буюу аврах албаныхан ирэх хүртэл нэг л хүнийг тогтоох чадалтай байх ёстой.
Үүгээр ч зогсохгүй Кэмерон Жекийг ямар ч тохиолдолд амьд үлдэх боломжгүй байсан гэж гүрийжээ. Энэ нь физикийн хуультай ямар ч хамаагүй, драматургийн үүднээс амьд үлдээмээргүй байсан гэсэн. Өөрөөр хэлбэл төгсгөл хэсгээ гунигтай болгохын тулд түүнийг үхүүлэх шаардлагатай байжээ. Учир нь “Титаник” бол үхэл, хагацлын тухай кино гэнэ. “Жек живж үхээгүй байсан ч хөлөг онгоцны хоолойнд даруулах ёстой байсан” хэмээн найруулагч эр “Vanity Fair”-т мэдэгджээ. Түүнчлэн Жек амьд үлдсэн бол кино утгагүй болох байсан гэнэ. Үүнд нь цэвэр урлаг оршиж байгаа гэжээ.
“Титаник” кино 200 сая доллараар бүтсэн бөгөөд бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн их орлоготой киногоор нэрлэгдсэн түүхтэй. Тус кино 1998 онд “Оскар”-ын 14 номинацид нэр дэвшиж, 11-ийг нь авч байсан билээ.
1 comment
hend hamaatai ym be