Нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдал

09.00 цагт Дамбадаржаа дахь “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-д аймгуудын 16 сум дундын ойн ангиудад фургон автомашин болон түймрийн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Холбогдох утас: 261726, 9913-7514.

09.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд зарим дүүргийн гэр хорооллын гудамжны тохижилтын ажилтай танилцана. Утас: 91113191

10.00 цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн “Хотын жишиг гудамж”-тай танилцана.

Мөн 11:30 цагт Налайх дүүргийн 109 дүгээр дунд сургуулийн өргөтгөлийн шав тавих ёслолын ажиллагаанд оролцоно. 88058053 10.00-14.00 цагт Хууль сахиулахын их сургууль дээр их, дээд сургуулийн захирлуудад зориулсан “БОЛОВСРОЛЫН ЧАНАР-УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ” сургалт болно. Утас: 8090-7991.

11.00 цагт Хууль сахиулахын их сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагчид цэргийн тангараг өргөж, сонсогчийн мөрдөс зүүх ёслолын арга хэмжээ тус их сургуулийн жагсаалын талбайд болно. 99088069, 88115446.

11.00 цагт ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготовт олгохоор шийдвэрлэж шагналыг ШУА-ийн байранд гардуулна.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборын санаачлагаар шатрын спортыг хөгжүүлэх, шинэ залуу шатарчдыг бэлтгэх “Шатар зэрэг тоглох өдөрлөг”-ийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын дагуу зарим компани мэдээллээ ил тод болгохгүй байгаа” талаар ТАН эвслийн гишүүн ТББ-ууд судалгаа танилцуулна. Утас: 99724869

13:00 цагт Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга үүрэн холбооны байгууллагуудтай уулзалт хийнэ. Холбогдох мэдээллийг 99736124

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close