ontsgoi.jpg

2018-09-27 10:49
Өнөөдөр (2018.09.27) монгол түмний хувьд онцгой өдөр тохиож байна. Намрын дунд сарын шинийн 17-ны энэ өдрийг хүлээж сонгож байгаад хүссэн бодсоноо хийдэг уламжлалтай. Тэр тусмаа хурим найр, бэр гуйх ёслол өмнөх жилүүдээс их болдог ба үүнийг дагаад шинэ орон сууц худалдан авах эрэлт ч их бий. Мөн хүүхдийн даахь үргээх ёслол, нүүдэл суудал, шинэ гэрт […]

tsahim.jpg

2018-09-27 10:27
Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн статистикийн мэргэжилтнүүдэд зориулсан цахим эрүүл мэндийн сургалт” өчигдөр эхэлээ. Сургалтыг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Цахим эрүүл мэнд” төсөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байна. Энэ сургалтанд 21 аймгийн эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, […]

UIH.jpg

2018-09-27 09:49
Гадаадад аж төрдөг монголчуудын чуулга уулзалт болж байна. Харьд амьдарч буй элэг нэгтнүүд маань санаа зовоосон асуудлуудаа чуулж суугаад ярьцгаалаа. Эх хэл, өв соёлоосоо алсарч байна гэх зовнил нь тод анзаарагдсан. Хэзээнээс ярьсаар ирсэн сэдэв л дээ. Тойрч суугаад ярьсан дараагийн том асуудал нь давхар иргэншил. Өмнөхтэй ялгаагүй, эртнээс ярьж, хэлж, ултөржүүлж, мэтгэлцэж, маргасаар өнөөдөртэй […]

70-davhar.jpg

2018-09-27 09:46
Улаанбаатар хотыг агаарын бохирдол аюулын харанга дэлдэж, түүнийг бууруулах арга хэмжээ авахаар төр, засгаас эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй. Үүний нэг нь ирэх оны тавдугаар сарын 1-нээс нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглох шийдвэр. Нэгэнт түүхий нүүрс оруулахгүй гээд шийдчихсэн учраас иргэдээ хөлдөөчихгүйн тулд цахилгаанаар гэр, байшингаа халаах боломж бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн дэд станц барих тогтоол […]

unuudur-3.jpg

2018-09-27 09:41
Нэгэн мэргэжилтний санамсар болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж, “ДЦС-4”-ийн турбинууд саяхан унтарсан. Монголдоо хамгийн том станцын “зүрх” зогсоход бусад жижгийнх нь дагаад доголдлоо. Ингээд Улаанбаатар хотын 70 хувь, таван аймаг цахилгаангүй болж, таг харанхуй суув. Цайгаа чанаж ууж чадахаа больж, хий дэмий тааз ширтэн хэвтсэн хүмүүс “Амьдрал эрчим хүчин дээр тогтдог юм байна” гэсэн хоржоонтой үг […]

zeer.jpg

2018-09-27 09:26
Зэрлэг амьтдын үхлийн нэг шалтгаан нь дэд бүтцийн хөгжил. Тэр дундаа авто зам, төмөр замтай холбоотойгоор үй олноороо үрэгддэг амьтдын тоо жилээс жилд хэдэн зуу, бүр хэдэн мянгаараа тоологдож байна. Монголын төмөр зам болон хилийн зурвас дагуух өргөст торонд гэхэд жил бүр цагаан зээр, хулан, хар сүүлт зэрэг нүүдлийн амьтан хэдэн арваараа өлгөгдөж, орооцолдон үхдэг […]

tet.jpg

2018-09-27 08:46
Өнөөдрийн орлогоосоо ирээдүйн амьдралаа бататгахыг нийгмийн даатгал гэж нэрлэдэг. Харин түүний нэг хэсэг болох тэтгэврийн даатгал нь өнөөдрийн бидний төлсөн мөнгө тэтгэврийн насанд хүрэхэд, тэжээгчээ алдахад, тахир дутуу зэрэг эрсдэл учрахад буцаагаад тэжээх зохицуулалт юм. Нийгмийн амьдралын асар том энэхүүтогтолцоог шинэчлэх шаардлага зайлшгүй байгаа. Тиймдээ ч тэтгэврийн шинэчлэл гэж ярьж эхэлснээс хойш 20 гаруй жилийг […]

uil-ywdal-2.jpg

2018-09-27 08:40
 08:30 цагт: Тусгаар тогтнолын ордонд БОАЖЯ-наас Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан семинар зохион байгуулна. 09:00 цагт: “Holiday” зочид буудалд “Олон улсын хөдөлмөрийн эв санааны нэгдэл” төвийн “Mongolia labour forum-2018” ээлжит хуралдаан болно. 09:00 цагт: “The Corporate Hotel & Convention Centre”-т “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд төрөлт болон нас баралтыг цахимаар бүртгэх системийн нээлт болно. 09:00 […]

02-10.jpg

2018-09-27 08:15
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. Улаанбаатар хотод өнөөдөр үлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд […]

nogoo.jpg

2018-09-27 08:08
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлав. Эл өдрүүдэд хот, хөдөөгүй өвөлд бэлтгэж, намрын ажилдаа ханцуй шамлан орсноос хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Түүний дотроос тариаланч, ногоочид толгой өндийх завгүй ажиллаж байна. Энэ сарын сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна. Ялангуяа газар тариалангийн бүс нутгаар ихээхэн хэмжээний нойтон цас орох төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны […]