Герман руу зугтаж байсан монголын авлигач түшмэлийг хил дээр баривчлагджээ
2018-09-27 11:12

Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч хууль бусаар хил давах гэж байгаад баригджээ. Тэрбээр эхнэрийн хамт Беларусь-Польшийн хил дээр саатуулагдсан байна.
Беларусийн “Теребунь” заставын хилчид хүн амьтангүй замаар хил чиглэн явж байсан эхнэр, нөхөр хоёрыг саатуулан шалгах үед нөхөр нь хилчдэд “Яах ч аргагүй болоод хууль зөрчлөө. Би Монголд төрийн алба хашиж байсан. Гэвч Улаанбаатарт би авлигын хэрэгт холбогдсон юм. Цагдаа нар шалгаж эхэлсэн тул зугтаж, Германд байдаг хамаатан дээрээ очихоор шийдсэн” гэх тайлбар өгчээ. Тэднийг хорьж, мөрдөн шалгаж буй бөгөөд Беларусьт орох эрхийг нь 5 жилээр хасаж, Монголд шилжүүлэн өгөх гэнэ. Энэ тухай тус улсын хэвлэл мэдээлэл “Монголын авлигач түшмэлийг баривчиллаа” хэмээн мэдээлжээ.