huasi.jpg

2018-09-26 21:30
Хятадын Хуаси тосгон бол “коммунист дэглэмтэй улсын жинхэнэ диваажин” юм. Эндхийн иргэд маш баян ч хэвлэлийнхэнтэй харилцах хориотой. Тус тосгон урьд нь маш ядуу байсан бөгөөд нутгийн иргэдийн олонх нь хөдөө аж ахуйд ажилладаг байжээ. Харин одоо энэ тосгон гангийн зах зээл, хөлөг онгоцны үйлдвэрлэлээрээ саятнуудын тосгон болж чаджээ. Энд “бүртгэлтэй 2000 иргэн” аж төрдөг. […]

yarmag.jpg

2018-09-26 16:50
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.4-т “Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.8-т “Зорилтот бүлгийн залуучуудад хөдөлмөр эрхлэх таатай боломжоор хангахад дэмжлэг үзүүлэх аян өрнүүлэх” зорилтууд тусгагдсаны […]

agaarn.jpg

2018-09-26 16:09
Жил бүр эцэг эхчүүд, олон нийтийг агаарын бохирдлын эсрэг жагсахыг уриалдаг “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан Засгийн газраас 41 сая төгрөг авсан гэх мэдээлэл байна. Энэ мөнгийг  2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 215 дугаартай төлбөрийн баримтаар шилжүүлэн авчээ. Ингэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны нарийн бичгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын […]

NNN.jpg

2018-09-26 15:31
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦАВ- “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг эрсдэлтэй жирэмслэлт гэдэг ангилалд автоматаар оруулдаг. Ямар нэг асуудал гарвал тухайн өрхийн эмчийн ажлын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг учраас эмч нар аль болох жирэмслүүлэхгүй байлгах гэж толгойгоо ажиллуулдаг. Ийм эмэгтэйчүүдийг жирэмслээд очихоор үр хөндүүлэхийг ятгах, сэтгэл зүйн дарамтанд оруулах нь олонтаа” хэмээн Б.Чулуундолгор ярьж байна.Хүний […]

mori-1.jpg

2018-09-26 15:30
“Жил жилээр дундарсан Жирмийн цагаан нуур минь” Ийм нэг дуу бий. Жил жилээр дундарч, дусал дуслаар татарсан Жирмийн цагаан нуур гэтэл сүүлийн үед цэнгэлийн дээд, цээрийн туйл хоёрын дунд тулаад буй сэтгэл эмзэглүүлсэн байдал дуулдах болов. Цэнгэлийн дээд нь улсын их баяр наадмын хурдан морины төвөргөөн, хүүхдийн гийнгоо, уухайн түрлэг. Цээрийн дээд нь өөд болоочоо […]

pagma-600x428.jpg

2018-09-26 15:13
Гадаадын тагнуулын байгууллагын захиалгаар нууцаар мэдээ мэдээлэл цуглуулж байсан З.Пагамжав гэгчийг тагнуулын байгууллагаас шалгаж прокурор, шүүхэд шилжүүлсэн талаар нэг хэсэг шуугилдсан. Тэрбээр УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн туслахаар ажиллаж байсан юм. Түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэмээн үзэж хоёр шатны шүүхээр найман жилийн ял оноожээ. Албан бус эх сурвалжаас авсан мэдээгээр тэрбээр Тайваний тагнуулын байгууллагатай нууцаар […]

tetgever-1.jpg

2018-09-26 13:56
Ахмадууд тэтгэврээ тогтоолгосон ч ажил эрхэлдэг бол нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд тэтгэврээ нэмүүлэх боломжтой гэдгийг НДЕГ–ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг хэлж байв. Тодруулбал, иргэн та 500 мянган төгрөгийн дундаж цалингаас тэтгэврээ тогтоолгосон бол аль нэг байгууллагад гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд жил бүр 1.5 хувиар тэтгэврээ нэмүүлэх юм. Тэтгэврээ өөрчлөн тогтоолгохыг хүсвэл хаана хандах вэ? Хэрэв та тэтгэврээ тогтоолгосон ч […]

holboo-1.jpg

2018-09-26 13:50
Анх 1995 онд Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага тавьж, хугацаагүй ажил хаялт 140 хоног үргэлжилсэн гэдэг. 10 гаруй хоногийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан хот, хөдөөгийн 80 гаруй сургууль, 28 цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаж, цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж,  Засгийн газрын тэргүүнд албан бичиг илгээгээсэн. Засгийн […]

huyg.jpg

2018-09-26 11:51
ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт  мэдээлэл хийлээ. Өнгөрсөн наймдугаар сард бусдад зодуулж амь насаа алдсан талийгаачийн 49 дэх хоног өнөөдөр тохиож байгаа тул сэтгүүлчдийн асуултад хариулаагүй юм. Өмгөөлөгч З.Хүрэлсүх “Сэтгэл санаа хүнд байгаа гэдгийг та бүхэн хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Зам тээврийн яаманд […]

sSEG.jpg

2018-09-26 11:18
“С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ” гэх гарчигтай мэдээлэл 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зарим өдөр тутмын хэвлэлүүд болон цахим сайтуудад нийтлэгджээ. Тус нийтлэлд “… хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын дээд шүүхийн шийдвэрийг зөрчиж, дээрх ялтнуудыг хаалттай хорих ангиас нээлттэй хорих анги руу гэнэт шилжүүлсэн нь гэмт этгээдүүдийн эрүүл мэнд, амь насанд […]