Өнөөдөр (2018.09.27) монгол түмний хувьд онцгой өдөр тохиож байна. Намрын дунд сарын шинийн 17-ны энэ өдрийг хүлээж сонгож байгаад хүссэн бодсоноо хийдэг уламжлалтай. Тэр тусмаа хурим найр, бэр гуйх ёслол өмнөх жилүүдээс их болдог ба үүнийг дагаад шинэ орон сууц худалдан авах эрэлт ч их бий. Мөн хүүхдийн даахь үргээх ёслол, нүүдэл суудал, шинэ гэрт орох зэргээр аливаа сайн үйл хэргийн эхлэлийг энэ өдөр эхэлдгээрээ жилээс жилд онцгой хэмээн билэгшээдэг билээ. Одоогийн байдлаар 60 орчим хос Гэрлэх ёслолын ордонд захиалга өгсөн байна.
Балжинням, Дашням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр гэдэг нь “Шийдэм одтой, Аливаа үйлийг хийхэд сайн ба найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн” хэмээжээ.
Билэгт сайн энэ өдөр хуртай ч хуримтай ч байх нь. Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан, өдөртөө цас орох гэнэ.
1 comment
baljinnyam dashnyam gegch tyvd lam nartai
dashnyam baljinnyam gedeg tyvd ner yag yug bilegddeg yum boloo heleed ogoh hyn bna yy ,heden lam sain odor geheer l yagaad gedeg ygiig helehgyi yum tegeed sain geed l bygd l tys tysiin yilee hiine ,yumand ychir symand gichir gej , yhsen hatsan lamiin ner ch yumyy byy med myhar syseg l bolj bh shig
d