anu.jpg

2018-12-19 13:33
Танд АНУ-д 1 жил ажиллаж, амьдрах сайхан боломж байна. 2019 оны 1р улиралд эхний ээлж явна, 2019 оны 4р улиралд хоёрдугаар ээлж…! -“Манай сайт-р үнэгүй бүртгүүлээрэй” -“18-55 насны хөдөлмөр эрхлэх чадвартай байх” -” явах хүмүүсээс бүртгэл, зуучлалын хөлс авахгүй” -” цалингаас шимтгэл хураамж авахгүй” -” байр, хоол үнэгүй” АНУ-д ирэх 2019 оны эхний улирлаас Америкийн […]

hun.jpg

2018-12-19 12:34
Өндөг болон тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг НВЦ холдинг компанийн ажилчид хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл цацагдах болсон. Тус байгууллагын хамт олон Зайсан хилл цогцолборт 12 дугаар сарын 07-ны өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Үүнээс гурав хоногийн дараа ажилчдад нь хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Гэхдээ цөөн тооны хүн одоогоор эмнэлэгт […]

hhhh.jpg

2018-12-19 11:52
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох дөхжээ. Нисэх буудлыг ашиглалтад өгөх хугацаа ойртож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай өчигдөр /2018.12.18/ танилцлаа. Шинэ нисэх буудлын барилга, бүтээн байгуулалтын ажил 98.9 хувьтай байна. Улсын комиссын илрүүлсэн 1278 […]

abort.jpg

2018-12-19 11:08
Орхон аймгийн прокурорын газар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бага насны хүүхэд, насан хүрээгүй хүн жирэмсэлсэн, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдлыг орон нутаг дахь эмнэлэг, сургууль зэрэг байгууллагуудаар судалгаа хийжээ. Судалгаагаар тус аймгийн хэмжээнд 2017, 2018 оны 10 сарын байдлаар бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн 29 тохиолдол бүртгэгдсэн байна. Дээрх судалгааг […]

eej.jpg

2018-12-19 10:50
Д.Сэржмядаг охиноо хэзээ нэгэн өдөр ороод ирнэ гэж сэтгэлээ сэмэртэл хүлээж суугаа ээж Б.Хоролмаа нь Хөвсгөлийн бөөд очихоор энэ долоо хоногт Улаанбаатар хотод иржээ. Түүний охин Д.Сэржмядаг алга болсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрч буй юм. Тодруулбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон. Охин жилийн өмнө найман настай байсан. Цагдаагийн байгууллага […]

gal-4.jpg

2018-12-19 10:27
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах “Баянзүрх”  худалдааны төвд өчигдөр орой гал гарсан байна. Тодруулбал, тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт хүнс, барааны 6 лангуу шатаж байна гэсэн дуудлага арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 21:56 цагт  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги дуудлага хүлээн авчээ. Дуудлагын дагуу 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:01 цагт очиж, […]

zurag-1.jpg

2018-12-19 09:44
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амрааж, цэвэр агаар, хүчилтөрөгчийн коктейлийн үйлчилгээ үзүүлэхээр Засгийн газрын холбогдох сайд нар ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн цусан дахь хорт бодисын концентрацыг бууруулна. Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эхчүүд болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамтаар/ 0-5 […]

utaa-2.jpg

2018-12-19 09:35
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12 дугаар сарын 10-нд Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод ирүүлсэн билээ. Ерөнхийлөгч уг албан бичигтээ, эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэр гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан боловч бодит […]

01-8.jpg

2018-12-19 08:20
09:00 цагт: МХЕГ-ын хурлын танхимд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулж буй цацрагийн хяналтын төхөөрөмжийн үйл ажиллагаа, ашиглалт, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болно. 10:00 цагт: ЦДБЭЧуулгын концертын танхимд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2018 […]

dddddd.jpg

2018-12-18 17:02
Фредрик Лаграмна 2001 оноос хойш Монголын хөдөө нутгуудаар аялан гэрэл зураг авсан бөгөөд тус бүтээлээ ном болгон гаргажээ. Түүний өвөө 1944 онд Францын дайнд тулалдаж яваад Герман цэргүүдэд олзлогдсон байна. Ийнхүү хоригдож байхад нь тухайн үед Оросын армийн талд тулалдаж байсан Монгол цэргүүд түүнийг олж сулласан байдаг бөгөөд Монгол цэргүүдийн тухай тэрээр цаг үргэлж ярьдаг […]