Баянзүрх худалдааны төвд лангуу шатжээ

2018-12-19 10:271min0
gal

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах “Баянзүрх”  худалдааны төвд өчигдөр орой гал гарсан байна. Тодруулбал, тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт хүнс, барааны 6 лангуу шатаж байна гэсэн дуудлага арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 21:56 цагт  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги дуудлага хүлээн авчээ. Дуудлагын дагуу 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:01 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй