УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг улсын хилээр гарахыг хоригложээ
2018-12-19 15:44

УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон шийдвэрийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт “Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт” Замын даргын албан тушаалд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, МУ-н хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
3 сэтгэгдэлтэй
Нэргүй
2018-12-19 16:19 at 16:19
ЯДАЖ ШҮҮГЧИЙНХЭЭ ЗАХИРАМЖ ДЭЭР ХҮНИЙ НЭРИЙГ ЗӨВ БИЧЧИХГҮЙ ДЭЭ
арайчдээ
2018-12-19 22:13 at 22:13
Албаны бичиг хөтлөлт стандарт бичиг үсгийн дүрэм гэж байхгүй болжээ. Шүүгч нь ядаж захирамжаа уншаад зурдаг байгаа. Төрд цүнх баригч нар олширсноор чадьар мэдлаг илт муудсаныг харуулж байна.
000000000
2018-12-20 06:57 at 06:57
ЖИГЖИГНЯМААГАА засчихаарай шүүгч гуай, ямах хариуцлаггүй юм бэ.10 жилд хуулдаг басан хүүхэд алдаагаа анзаардаггүй гэж байгаа юш ш дээ