Шинэ жилийн баяртай холбогдуулан ЦЕГ-аас гэмт хэргүүдийг илрүүлэх, чиглэлээр ”Шинэ жил 2018” нэгдсэн арга хэмжээг улс даяар зохион байгуулж эхэлжээ. Нийслэл хотын хэмжээнд 2018 оны эхний арван нэгэн сарын байдлаар 98340 гэмт хэрэг бүртгэгдэж үүний 46966 нь буюу 47.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.
Сүүлийн үед автомашины өвлийн дугуй алдагдах гэмт ихээр гарж байгаа бөгөөд приус 30 маркын автомашины өвлийн дөрвөн дугуйг хулгайлж, нийт хорин таван удаагийн үйлдлээр 100 ширхэг дугуйг фейсбүүкээр зарж борлуулсан үйлдэл тогтоогдож бүлэг этгээдүүд баригдсан байна. Уг хэргийг 19-24 насны 4 иргэн үйлдсэн байна. Мөн иргэдийн 9911, 8811 дугааруудаар хувийн фэйсбүүк хаяг руу нэвтрэн орж тухайн хүний өмнөөс чат бичиж мөнгө зээлэн 25 удаагийн үйлдлээр 12 сая төгрөг залилжээ.
Түүнчлэн, Шинэ жилийн баяраа тараад явж байгаа иргэдийг зориудаар өдөж хоргоон маргалдах зуур өөр нэг этгээд эд зүйлийг нь хулгайлдаг, дээрэмддэг этгээдүүдийг саатуулан шалгаж байна. Баяр ёслолын өдрүүдийг тохиолдуулан дээрмийн гэмт хэрэг ихэссэн бөгөөд иргэдийг сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой явахыг ЦЕГ- аас анхаарууллаа.