Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд В.Янжаа Монгол улсаа төлөөлөн оролцож мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 5 минутанд 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоосон байна. Тэрбээр тэмцээний талаар “Харамсалтай нь тэмцээн миний хувьд баяр бахдал, амжилт ололтоос илүү ” алагчлал, бухимдал, гомдол гуниг” боллоо.
Юуны түрүүнд хэлэхэд, зарим орны тамирчид тэр дундаа монголчуудад “визний бэрхшээл”-тэй оронд тэмцээнийг зориудаар зохион байгуулснаар дэлхийд өндөр чансаатай тамирчид оролцож чадсангүй. Хоёрдугаарт, ой тогтоолтын тэмцээн бол сэтгэл санааны маш тайван байдалд анхаарлаа онц сайтар төвлөрүүлж байж л амжилт гаргадаг спорт гэдгийг мэдсээр байж зарим нэг тэмцээн зохион байгуулагч санаатайгаар “хорлон сүйтгэх ажиллагаа” явууллаа гэж би үзэж байна.
Жишээлбэл “Хуудсаа 1 секундээр хурдан эргүүллээ, цаасны цаанаас нь нэвт харчихлаа” гэх мэтийн хөгийн шалтаг тавин “мөрдөн байцаалт” явуулж байна гэж чухал тэмцээний өмнөхөн сэтгэл санааны дайралт хийж ухаан санаа хямраах ажиллагааг удаа дараалан явууллаа. Миний ёс суртахуун, шударга зан байдлыг дорд үзэж мэдээжийн үндэслэлгүй бөгөөд үр дүнгүй иймэрхүү арга хэмжээ нь зөвхөн намайг ялуулахгүй гэсэндээ биш монгол хүнийг ялуулахгүй байх гэсэн ялгаварлан гадуурхах ажиллагаа гэж надад ойлгогдлоо. Тэдний зурагт хуудаснууд дээр Монголын туг ч байгаагүй! Тэмцээн хэдийгээр “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” нэртэй боловч бараг европын тэмцээн болчихлоо” гэж цахим хуудаснаа сэтгэгдлээ хуваалцжээ.
3 comments
Haana bolson temtseen be
ugaacaa Mongolchuud delhiin taliig zahirhad yamar uhaan heregteig hun torlhtnii tuuh notolno oo Ynjindaa bayr hurgie
Yah argagui mundag bnaa amjilt husie.