ayalal-juulchlal.jpg

2018-12-24 11:58
Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь дамждаг Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбарыг дотоод гадаадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газраас дараах ажлуудыг 2018 онд хэрэгжүүллээ. 1.Бүргэдээр ан хийх уламжлалыг дэлхий дахинд сурталчилж Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион […]

surenjav-sh.jpg

2018-12-24 11:38
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав 2018 оны арван хоёрдугаар сарын 19-ний өдөр таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо. Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжавыг өнөөдөр (2018.12.24) сүүлчийн замд нь үдлээ. Их найрагчаа сүүлчийн замд нь үдэх ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын зарим […]

bag.jpg

2018-12-24 10:45
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг харшийн сүлд модны наадам хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн амжилттай эхэллээ. Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Найрамдал цорцолбортой хамтран энэ сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Эрхэм хүүхэд багачууддаа цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн,баярын зоог, […]

byluu.jpg

2018-12-24 10:14
‎Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн хүнсний захад хяналт шалгалт хийхэд Улаанбаатар хотын “Гунахонгор”ХХК-нд үйлдвэрлэсэн гэх хаягтай, үйлдвэрлэсэн он саргүй, хадгалах хугацаа, нөхцөл бичигдээгүй бялууг ил задгай, хөлдөөж зарсан, тус аймгийн “Сувдбэйкери”-д үйлдвэрлэгдсэн бялуу он сар бичигдээгүй, цагаан будаа гэсэн уутанд элсэн чихэр савласан, багцалсан бэлгэнд хугацаа дууссан “Контек” жигнэмэг боосон, лаазтай нөөшилсөн бүтээгдэхүүнийг […]

turk.jpg

2018-12-24 09:15
Монгол-Туркын хамтарсан “Эмпати” сургуулиудын захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчай Монголоос явжээ. Түүнийг Монголоос 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд гарсан гэж Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн мэдэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 64 турк иргэн байна. Тэдний 26 нь багш гэж тэр мөн хэлжээ. Өнгөрсөн долдугаар сард Вэйсэл Акчайг хулгайлахыг завдсан гэсэн дуулиан дэгдэж […]

uil.jpg

2018-12-24 08:47
09:30 цагт: Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд оны шилдэг хүүхдүүдэд батламж гардуулах ажиллагаа болно. 11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын баг тамирчид “Дакар ралли”-ийн UTV ангилалд хурд сорих гэж буй талаараа мэдээлэл хийнэ. 11:20 цагт: ЭТҮГЭН-АРТ НЭГДЭЛд “Этүгэн ЕБС”-ийн МУЛЬТМЕДИА дугуйлан, Баримтат гэрэл зургийн“Ц.БАТЗОРИГ САН” -ийн хамтарсан “ГЭРЛИЙН УРЛАГ” гэрэл зургийн ҮЗЭСГЭЛЭН нээлтээ хийнэ.

zurhai-1.jpg

2018-12-24 08:34
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 17. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа […]

tsag-agaariin-gazar.jpg

2018-12-24 08:31
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга […]

HULEMJ.jpg

2018-12-22 14:03
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн БНХАУ-ын Тяньжин хотын Төрийн өмчийн зөвлөлийн дарга Шень Шин болон тус албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот орчимд хүлэмжийн аж ахуйн цогцолбор байгуулж, орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэх талаар санал солилцлоо. 2019 оны дөрөвдүгээр сараас хүлэмжийн аж ахуйн иж бүрэн цогцолбор байгуулах ажил […]

mal.jpg

2018-12-22 13:41
Шинэ жилийн баяр болон сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийн замд хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул Тѳв аймгийн цагдаагийн алба хаагчид байнгын хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтаар, арванхоёрдугаар сарын 19-ний шѳнѳ тээврийн хэрэгсэл ашиглан Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын нэг тооны адуу, Тѳв аймгийн Ѳндѳрширээт сумын нутгаас бусдын дөрвөн тооны адууг хулгайлан шулж, авч […]