Нийслэлийн иргэд жирийн өдөрт дунджаар 2500 орчим бялуу худалдаж авдаг ажээ. Харин шинэ жилийн үеэр бялууны худалдан авалт эрс нэмэгдэж, өдөртөө 300 гаруй мянга болдог байна. Үүний 60 гаруй хувийг дотоодын үйлдвэрүүд хангадаг аж. Харин энэ оны байдлаар 30 мянган ам.долларын бялуу, гурилан бүтээгдэхүүнийг гаднын орноос худалдан авчээ.
Импортын бялууны ихэнхийг ОХУ, болон Украинаас нийлүүлдэг. Харин дотоодын бялууны 20 гаруй үйлдвэр өнгөрсөн жил нийт 160 гаруй тэрбум төгрөгийн орлоготой байжээ.
Дотоодын бялууг 48-72 цаг хадгалах нормтой байдаг бол импортын бялуу нь удаан хадгалах нөөшлөх бодис агуулсан байдаг тул гурван сараас нэг жилийн хугацаанд хадгалах боломжтой байдаг байна.
News.mn