huuhed-1.jpg

2019-01-22 10:36
Хүүхэд бүрийн унтах цаг өөр өөр байна. Гэхдээ шөний унтлагийн цаг ихэнх тохиолдолд ойролцоо байх ёстой. Харин өдрийн унтлага өөр өөр байх боломжтой. Тэгвэл нярай хүүхэд, бага насны хүүхэд болон насанд хүрэгчид нийт хэдэн цаг унтаж амрах ёстой вэ гэдгийг сонирхуулъя.

100-ail.jpg

2019-01-22 10:21
Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг өчигдөр (2019.01.21-ний өдөр) хуралдаж, тухайн хэсгийн авто замын болон Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км […]

kyonsan.jpg

2019-01-22 10:16
БНСУ-ын Кёнсан их сургууль нь Монгол улсын ахлах сургуулиудаас 28 оюутан, ахлах сургуулийн 13 багшийг сургах хөтөлбөрт хамруулах юм байна. Мөн 23-24-ний өдрүүдэд Солонгос-Монголын хамтарсан түүх, соёл, уламжлалаас харилцан суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Монгол Улсаас Өмнөд Солонгост суралцах оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ нь нийт 163 мянган гадаад оюутны 78 мянга орчим […]

evrie.jpg

2019-01-22 09:57
Еврей хүн бүрт байдаг ген гэж байхгүй болохыг Израйлийн судлаач тогтоожээ. Судлаач Зви Мисинай бараг гучаад жил Израйл болон Баруун эргийн нутгаар явж “Абрахаамын хүүхдүүдийг” хайж буй юм. Еврей болон лалчууд нэг гарал үүсэлтэй болох тухай библьд гардаг нь ч түүний энэ эрлийг хийхэд хүргэсэн байж мэдэх. Еврей болон палестинчууд эртний нэг удамтай нь цусны […]

miss-delgertsetseg.jpg

2019-01-22 09:49
Нийгэмд эерэг зөөлөн аргаар гоо сайхнаар дамжуулан хүмүүнлэгийн бодлогыг дэлгэрүүлэх, энх тайван амар амгаланг тогтоох зорилгыг агуулж байдгаараа аливаа сайхан бүсгүйн тэмцээн онцлогтой, өргөн цар хүрээтэй болдог соёлын арга хэмжээ юм. “Алунгоо эх” төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Алдарт эх цахим нэгдэл”-ээс […]

zurhai.jpg

2019-01-22 09:01
Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 16. Ангараг гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг […]

tsag-agaar.jpg

2019-01-22 08:59
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун […]

uil-ywdal.jpg

2019-01-22 08:57
08:30 цагт: БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. 11:00 цагт: Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эсрэг талын эмнэлэгийн байранд Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах орчин үеийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. 11:00 цагт: “Корпорейт конвеншн центр”-т ХНХЯ-наас зарласан “Эрүүл аюулгүй ажлын […]

am-1.jpg

2019-01-21 17:51
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 460 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 326 дуудлагыг хүлээн авч, шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирч, нийслэлд 14 хүн бэртэж гэмтжээ. Түүнчлэн гэмтэж, бэртсэн хүний гурав нь бага насны хүүхэд бөгөөд хоёр нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ […]

hudaldaa.jpg

2019-01-21 17:33
Цагаан сар дөхөж байгаа энэ үед томоохон худалдааны төвүүд амардаггүй ажилладаг билээ. Хамгийн том худалдааны төв болох “Нарантуул” зах долоо хоног бүрийн хоёр дахь өдөр буюу мягмар гарагт амардаг уламжлалтай. Тэгвэл маргааш буюу энэ сарын 22-нд ажиллах юм байна. Цагаан сар болтол амрахгүй гэдгийг түрээслэгчид хэллээ.