Малайз Улсад 2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа онц хэрцгийгээр амь насаа алдсан хэргийн шүүх хуралдаан энэ сарын 22-31-ний өдрүүдэд Малайзын Куала Лумпур хотноо хуралдана. Шүүх хуралдаанд талийгаачийн аав С.Шаарийбуу, гэрч, өмгөөлөгчийн хамт оролцохоор тус хотыг зорьсон байна. Тэдний замын зардлыг Малайзын шинэ Засгийн газраас шийдвэрлэсэн аж.
Мөн Бангкок дахь манай улсын ЭСЯ-ны төлөөлөгч шүүх хуралд оролцохоор ажиллаж байгаа юм байна.
Хэргийн талаар товч сануулахад, 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр Малайзын Куала Лумпур хотын Силангор мужийн Субан Дам хэмээх ойгоос Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа онц хэрцгийгээр хөнөөгдсөн байдалтайгаар цогцсыг нь олсон байдаг.
Хэргийн талаар түүний аав С.Шаарийбуу “Франц-Малайзын Засгийн газрын хоорондох 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн хууль бус наймаа болон Малайзын улстөрчид Францын шумбагч хөлөг худалдаалагчдаас их хэмжээний хахууль авсан хэргийн гэрч, уг үйл ажиллагаанд орчуулагчаар ажилласан учраас охиныг минь зэрлэгээр хөнөөсөн нь зарим баримтаар тогтоогдсон” хэмээн хэвлэлд нэг бус удаа ярилцлага өгч байсан билээ.
Уг хэрэгт Малайз улсын шинэ Засгийн газар нэлээд анхаарч байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдэгдэж байгаа юм.
1 comment
shaariibuu guaid amjilt hysie….. malaiziin aluurchin ex eronhii said ynend gyitsegdeh odor ireh bolno. zorigiin aluurchin hyzyygyi tarvagan tahal ynend gyitsegdeh odor ireh bolno……