osol.jpg

2019-03-11 10:19
Урин дулаан цаг ирэхээр мотоциклийн ослын хөдөлгөөн идэвхжиж, амиа алдах, ослоор бэртэх зэрэг хэрэг гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тиймээс Тээврийн цагдаагийн газраас мотоциклоор хөдөлгөөнд оролцохдоо 1-т хамгаалах малгай, 2-т бүрэн бүтэн байдал, 3-т жолоодох эрхийн үнэмлэх, 4-т улсын бүртгэл зэрэгт анхаарах ёстой гэдгийг анхаарууллаа.

garam.jpg

2019-03-11 09:59
Өнгөрөгч баяр, амралтын /2019.03.08-10/ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 668 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 452 дуудлагыг хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 17 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 5 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байна. Түүнчлэн төмөр замын гарам дээр […]

zaluu.jpg

2019-03-11 09:47
Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох” шийдвэрийн хэрэгжилт ямар байгааг сурвалжиллаа. Бид эхний ээлжид сүлжээ супермаркетуудаар орсон юм. “Оргил” супермаркетын нэгэн салбараар үйлчлүүлэгчдээс өөрсдийн авчирсан даавуун болон гялгар уутанд худалдан авсан бараагаа савлуулан гарч байгаа хэд хэдэн хүн байв. Тус дэлгүүрийн “Orgil Center” гэсэн шошготой гялгар уут нь хэрэглэхийг хориглосон […]

obeg.jpg

2019-03-11 09:32
Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, мэргэжлийн удирдлага, шуурхай зохион байгуулалтаар хангах, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллалаа. Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар […]

zurhai.jpg

2019-03-11 09:13
Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 5. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг […]

darga.jpg

2019-03-11 09:12
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч очиж аврах ажиллагааг явуулж өчигдөр өглөө гурван иргэний цогцсыг […]

tsag-agaar.jpg

2019-03-11 09:10
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2019 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, […]

01-8.jpg

2019-03-11 09:06
09:00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд Монгол-Япон эрдэмтдийн нэгдсэн хурал зохион байгуулагдана. Сэтгүүлч Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Мэдээллийг 99832535, 99065688 10:00 цагт СХД-ийн иргэний танхимд Япон улсын ЭСЯ-наас хэрэгжүүлдэг Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 20 дах жилдээ СХД-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Элчин сайд ирнэ. утас 99010499.

hool.jpg

2019-03-10 15:50
Хятад улс хоол хүнсээрээ алдартай. Түүнчлэн дэлхий дахинаа хямд хүнсний бүтээгдэхүүн экспортлогч орны тоонд ордог билээ. Хятадууд гар утас, хувцас хэрэгсэл гээд бараг бүх зүйлийг дуурайлган хийдэг “чадварлаг” хүмүүс хойно хүнсний бүтээгдэхүүнийг ч дуурайлгалгүй хаачих билээ. Тиймээс хятад хүнс авахаас өмнө сайтар шалгах, хямд хэмээн яаран шүүрч авахгүйг зөвлөж байна. Ингээд аль болох зайлсхийх хэрэгтэй […]

suragchdiin-amralt.jpg

2019-03-10 14:14
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ А/747 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг баталсан. Энэ дагуу ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт нийслэлд дөрөвдүгээр сарын 6-наас, хөдөө орон нутагт гуравдугаар сарын 23-наас тус тус эхлэх юм байна. Орон нутгийн сургуулиудын хувьд газар […]