Зочны болон унтлаганы өрөөнөөс дутахгүй ариун цэврийн өрөөний шийдэл ч чухал байдаг. Тиймээс 2019-2020 оны трэнд болж буй өнгө, загвар, засал чимэглэл ямар чиг хандлагатай байгааг танилцуулж байна. Дизайнерууд ариун цэврийн өрөөг тав тухтай, агаарлаг, орон зайтай харагдуулахыг зорьж, илүү байгалийн мэт мэдрэмж төрүүлэхээр интерьерийг санал болгож байгаа юм.

Модон хийц бүхий шийдэл

Японы архитектор Кенго Кумагийн гар хийцээр зохион бүтээсэн чамин тансаг байгалийн модон шийдэл нь плитаны оронд модыг орлуулж, дулаан, тав тухтай орчинг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Хана, тааз бүхий л хэсэг нь байгалийн модоор хийгдэх учраас цэвэр цэмцгэр, орчин үеийн онцгой шийдэлтэй байхаар төлөвлөсөн байна.

Харин Альфредо Херберлийн энэхүү загвар нь цаг хугацаа өнгөрсөн ч хувирдаггүй гантиг чулууг, царс модтой хослуулан бүтээжээ. Энэ нь илүү сонгодог, тансаг орчинд дуртай хүмүүсд тохиромжтой юм. Тавилга, хаалга болон шалыг царс модоор хийж, хана, ванн, угаалтуур зэрэг бусад хэрэгслийг саарал судал бүхий цагаан гантиг чулуугаар хийсэн байна.



Италийн архитектор Пиро Лиссоны энэхүү загвар нь нэлэнхүйдээ гантиг чулуугаар хийгдсэн бөгөөд чулууны байгалийн төрх нь амьд мэдрэмжийг өгч байгаагаараа онцлог юм.


Дизайнер Рафаэль Де Кадронас нь ариун цэврийн өрөө тэгш ханатай, дөрвөлжин байх ёстой гэсэн ойлголтыг эвдэж, “S” хэлбэртэй, хана нь долгиолсон, чулууг дээр, дээр нь давхарлан өрсөн мэт загвартай байхаар зохион бүтээсэн юм. Мөн байгалийн өнгө төрхийг илүү мэдрүүлэхийн тулд хананаас ногоо ургаж буй мэт харагдах юм.

Авсаархан, орон зайтай харагдах шийдэл

Сүүлийн үед орон сууцны ам.метр талбай багасаж, тэр дундаа ариун цэврийн өрөөг бага зайнд төлөвлөх болсон. Иймээс архитекторууд бага зайг тансаг бөгөөд илүү орон зайтай харагдуулах шийдлүүдийг гаргасаар байна. Данийн “Norm Architects” компаниас ариун цэврийн өрөөнд тохиромжтой жижиг тавилга, тавиур байрлуулж, бусад чимэглэлийг оновчтой сонгох хэрэгтэйг онцлон зөвлөж байна. Эдгээр тавилгууд нь дундад зууны үеийн интерьер загварыг агуулсан, Скандинавын энгийн, даруу өнгө аясыг шингээж, Италийн нарийн ур хийцээр хийгджээ.

Модерн загварын ариун цэврийн өрөө 

Модерн загвар цаг үеэсээ  хэзээд хоцордоггүй. Тиймээс энэ жил ч трэнд хэвээр байна.


2019 оны трэнд ариун цэврийн өрөөний дизайнаар Германы тавилгын дизайнер  Вернер Айслингерын загварыг онцолж байна.


Ариун цэврийн өрөөний трэнд өнгө

Өнгө бол интерьерийн хамгийн чухал хэсэг юм. Тиймээс ариун цэврийн өрөөг бүтээж буй өнгөний хослолуудыг маш оновчтой сонгох хэрэгтэй. Ариун цэврийн өрөөний хана цагаан цайвар бол чулуун эдлэлтэй хослуулсан байдаг. Үүний зэрэгцээ төрөл бүрийн ягаан, тэр дундаа усан ягаан, цайвар шаргал, хүрэл, зэсэн өнгийг санал болгож байна.

Усан ягаан өнгө нь ариун цэврийн өрөөг ая тухтай, зөөлөн уур амьсгалтай, агаарлаг болгодог бөгөөд гантиг чулуутай тун зохимжтой харагддаг. Энэхүү загвараас ягаан өнгийн ханыг саарал судалтай цагаан гантиг чулуутай хэрхэн хослуулсныг харж болно.


Бор өнгийг намрын зөөлөн шар өнгөтэй, шар болон цагаан өнгийг саарал өнгөтэй уусган ашиглаарай.

Архетиктор Фарисио, Пеззао нарын загвар


Шведийн дизайнер Фрэдрик Уоллер бааран өнгөнүүдийн зохицол

Хавтангийн чиг хандлага ба санаанууд

Ариун цэврийн өрөөний плитаны сонголт улам өргөн, загварлаг болсоор байна. Сонголтоо хийхдээ плитаны гадаргуу, хээ, дүрс, өнгийг онцлон харж сонгох хэрэгтэй. Ихэвчлэн геометрийн дүрслэлтэй плита элбэг байдаг ч 3D товойсон загвартай байвал илүү сонирхолтой харагддаг. Харин плитаны гадаргууны хувьд бүрзгэр /matt/ болон гялгар 2 төрөл байна.

Энэ бол дизайнер Ронан болон Эрван Боүрүллес /Bouroullec/ нарын бүтээсэн 3D алмаазан, ромбо, гурвалжин дүрснүүд бүхий хавтангууд юм. Эдгээр хавтан нь онцгой загваруудыг бий болгоход хамгийн их хэрэг болно.

Энэ өнгөлөг плитаны загварыг дизайнер Констатин Грик гаргасан байна. Шинэлэг шийдэл бүхий энэхүү пильта нь энэ жилийн трэнд өнгүүдийг ашигласнаараа онцлог юм.


Геометрийн дүрсийг агуулсан 3D хэмжээстэй, бүрзгэр болон гялгар гадаргуу бүхий загвартай плита



Дизайнер Рав Эджесын сонирхолтой шийдлүүд



Ариун цэврийн өрөөний салшгүй нэгэн хэсэг бол ванн юм. 2019 онд дараах ванны загварыг онцолж байна. 





By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн