Эрчим хүчний хямрал нүүрлэсэн Венесуэлийн Засгийн газар өнөөдөр (2019.03.11) иргэдээ ажил, хичээлээс нь чөлөөллөө гэж Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Мөн ТАСС агентлаг Венесуэлийн нийслэл Каракасын сүлжээ зочид буудлууд ус ашиглалтандаа хязгаар тавилаа хэмээн мэдээлж байна.
Венесуэл даяар тог, цахилгаан тасарч Засгийн газар нь өнгөрсөн баасан гарагт иргэдийг ажлаас нь чөлөөлсөн бол “Эль-Гури” усан цахилгаан станцад гарсан ослын улмаас Венесуэлийн дийлэнх мужуудад энэ сарын 7-ноос тог, цахилгаан тасраад байна.
Үндэсний “Corpoelec” цахилгаан эрчим хүчний компани эрчим хүчгийг санаатайгаар тасалдуулж байна. Энэ бол Венесуэлийн эсрэг эрчим хүчний дайн гэж нэрлэжээ.