songolt.jpg

2019-04-04 10:26
Өвөрхангай аймгийн 11 сумын 1060.0 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготно тархаад байна. Үүнээс Бүрд, Баян-Өндөр, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл суманд тархалт нэлээн их байгаа юм. “ХХААХҮЯ-наас 30 мянган га талбайд 60 тонн орчим бактержуулсан будааг нийлүүлэх чиглэлтэй байгаа. Яамнаас өгсөн төсөв, сумын төсвийн хүрээнд будааг худалдан авч, тархалтын судалгаагаа үндэслэн сумдад хуваарилна. […]

nnnnnn-1.jpg

2019-04-04 10:08
ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков 68 насандаа тэнгэрийн орноо заларлаа. Тэрээр Монгол Улсад аялж байх хугацаандаа буюу дөрөвдүгээр сарын 02-03-нд шилжих шөнө зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна. Алексей Булдаковыг сүүлчийн замд нь үдэх ёслол ирэх Ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 07-нд Москвад болно. Алексей […]

jjjjjjj.jpg

2019-04-04 10:01
Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан, тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах 250 сая төгрөгийг Ерөнxий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө. Хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ. “Баянмонгол” чуулга 1990 оноос xойш хөгжмийн зэмсгийн шинэчлэл хийгээгүй байна. Нийт хөгжмийн зэмсгүүдийн дийлэнx нь 1980 оны үед гадаадын […]

hot.jpg

2019-04-04 09:55
Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэж нэрлэдэг. Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилтэд нөлөөлөх гол хүчин зүйл нь Энэтхэгийн хавтан бөгөөд нөгөө талаас Байгалийн рифтийн таталцал аж. Энэтхэгийн хавтан Ази тивийг 50 гаруй сая жилийн өмнө мөргөсөн ба одоо […]

tsagbbbb.jpg

2019-04-04 09:44
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний­ 08 цагаас […]

03-5.jpg

2019-04-04 09:32
Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн билээ. Тус улсад үйлдвэрт гэрээт ажиллах квотын дагуу жил бүр сонгон шалгаруулалтаар олон иргэд зорьж байна. Тэгвэл Монголын 22 иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Уг мэдээллийг сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхэний гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж […]

onigoo.jpg

2019-04-04 09:07
Өнгөрсөн Даваа гарагийн орой Бангкокын BTS агаарын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан гурван монгол залууг баривчилжээ. Өчигдөр буюу Лхагва гарагт тэднийг Тайландын цагдаагийн газар хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан байна. Хулгайн хэрэг үйлдсэн этгээдүүд нь 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, 27 настай Б.Эрдэнэбаяр нар байжээ. Словакын жуулчны хэтэвчинд 2,000 бат ($63 орчим) болон […]

vtmuoolch.jpg

2019-04-04 08:12
09:00 цагт “Холлидэй ин” зочид буудлын хурлын танхимд эхлэх “Мэргэжлийн боловсрол сургалтын шинэчлэл” олон улсын чуулган. НҮБ-ын боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-той хамтран зоион байгуулж буй уг чуулганд Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбарын судлаач эрдэмтэд, багш захирлуудаас гадна ЮНЕСКО-гийн Парис дахь төв оффис, Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон Бонн, Вашингтон, Хонгконг, Лондон, Сөүл, Токио […]

hambiin-ovoo.jpg

2019-04-03 19:01
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комисс өнөөдөр (2019.04.03) хуралдаж зарим асуудлыг хэлэлцсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хуралдааны үеэр нэмэлт асуудал дээр НИТХ-ын дарга Р.Дагва үүрэг өглөө. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамбын овооны орчимд хамгаалалтын бүсэд байдаг зөвшөөрөлгүй буусан 30 айлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм. Тухайн […]

tsagaatgal.jpg

2019-04-03 18:39
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комисс өнөөдөр (2019.04.03) хуралдаж гурван асуудал хэлэлцлээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комисст ирсэн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал, Хэлмэгдэгч, түүний гэр бүлд орон сууц олгосон тухай лавлагаа олгож буй ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, тус комиссын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг энэ үеэр […]