Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Алга болсон ойн сангийн харуулын цогцсыг олжээ – updown.mn

Алга болсон ойн сангийн харуулын цогцсыг олжээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гуравдугаар сарын 28-ны өдөр  ойн сангийн харуул 57 настай А сураггүй алга болсон талаар ОБЕГ-аас мэдээлж байсан.

Түүнийг гуравдугаар сарын 31-нээс эхлэн эрэн хайсан бөгөөд өчигдөр /2019.04.03/ түүний цогцосыг ойн сангийн харуулын  алга болсон  гэх “Шар шургаагт”ын хяналтын цэгээс баруун зүгт байх жалганаас олжээ.

Эрлийн баг гуравдугаар сарын 31-нд харуулын байрнаас баруун тийш 700 метрээс “Nokia” загварын гар утас, дөрөвдүгээр сарын 1-нд уг байрнаас баруун хойд зүгт 200 метр зайтай газраас саарал даавуун өнгөтэй, зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олсон байдаг. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн