Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Гоо сайхны хагалгаанд ороод эрүүл мэндээрээ хохирсон өчнөөн хүн бий. Тэгвэл ийм төрлийн хагалгаанд ороод амиа өгсөн харамсалтай хэрэг гарлаа.
Тодруулбал, Тэрээр өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус гоо сайхны мэс засал хийсэн эмнэлэгт шалгалт явуулж байгаа ажээ.
Бид өдөр тутмын амьдралдаа үсээ засуулах, массаж, маникьюр болон педикьюр хийлгүүлэх зэргээр гоо сайхны салоноор үйлчлүүлдэг билээ. Гэвч харамсалтай нь тэдгээр газрууд биднээс дэндүү их зүйлүүдийг нуудаг.