33-1.jpg

2019-05-08 17:11
Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа өнөөдөр хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзан тэдний ажлын үр дүнгийн талаар санал бодлоо солилцов. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Тамгын хэлтэс, Судалгаа шинжилгээний алба, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны албан хаагчидтай уулзах үеэрээ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаатай […]

unenbat.jpg

2019-05-08 16:17
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Үнэнбат өнөөдөр Цус сэлбэлт үндэсний төвд зохион байгуулсан “Цусаа бэлэглэе” өдөрлөгт оролцлоо. Төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилгаар энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хорооны 17-60 насны 30 гаруй иргэдийг хамруулсан юм. Цаашид тэмдэглэлт баярын өдрүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, […]

56.jpg

2019-05-08 15:44
Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан/-ийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл 2019 оны 5-р сарын 8-ны /Лхагва/ өдрөөс 10-ны /Баасан/ өдөр хүртэл нийт 3 өдөр 13:00-17:00 цагийн хооронд Монгол-Японы Төвд явагдана. (Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул аливаа асуудлаар Монгол-Японы төв болон бусад байгууллагад хандахгүй байхыг хүсье.) 1. Товч танилцуулга Их, дээд сургуульд эзэмшсэн мэргэжлийн салбар, эсвэл түүнтэй холбоотой мэргэжлийн […]

666.jpg

2019-05-08 14:55
Зэвсэгт хүчний дугаар ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагдсан хэрэг 2019 оны 5 дугаар сард гарсныг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Дээрх байдлаар цэргийн ангиудаас алдагдсан байлдааны зориулалттай их хэмжээний сум нь хууль бусаар сум зардаг зохион байгуулалттай этгээдүүдийн гараар орж, Нарантуул, Хархорин зах болон бусад газруудаар нууцаар борлуулагддаг талаар иргэдийн дунд яригддаг. Цэргийн ангиудаас их хэмжээний […]

bna.jpg

2019-05-08 14:52
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар 13 жилийн турш хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд ил болгож, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд гэрээг нь цуцлах захирамж гаргасан. Захирамжийн дагуу “UB constraction” компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа хууль журмын дагуу дээрх 2.5 га газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит […]

2222.jpg

2019-05-08 14:20
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт уулзалтыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон төлбөртэй кино үзвэрийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд уг асуудлаар тодорхой хяналттай байж, олон нийтэд мэдээлэл түгээх ёстой гэдгийг уулзалтын үеэр онцолсон юм. Тодруулбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай […]

11-1.jpg

2019-05-08 13:57
Аугаа их эх орны дайнд ялалт авчирсан дайчдад зориулсан дурсгалын хөшөөг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд нээх хүндэтгэлийн ёслол  өчигдөр /2019.05.07/ болж цэцэг өргөлөө. Хөшөөний нээлтэд ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий Консул А.Ц.Доржиев тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Тэрбээр хэлсэн үгэндээ Алтанбулаг, Карнаковка, Булагтай болон Монгол Оросын бусад тосгон суурингаас 5000 гаруй дайчид фронтод явж эрэлхэгээр тулалдсанаас […]

00000.jpg

2019-05-08 13:21
Энэ сарын 2-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын VII хорооллын орон сууцны дөрвөн давхраас бага насны хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй, хараа хяналтгүй орхсон энэ хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Эцэг, эхчүүд үр, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, галын аюулгүй байдлаа хангах, цонх, тагтандаа хаалт хийх, цахилгаан хэрэгслүүдээ шалгахыг Онцгой […]

Tuul.jpg

2019-05-08 12:57
“Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг 2019 оны 5 дугаар сарын 18-ны Бямба гарагт цэвэрлэхээр талбайн зураглалыг БОАЖЯ-наас гаргасан байна. Цэвэрлэгээний ажилд төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагууд оролцох юм. Тодруулбал, нийт 30 гаруй байгууллагын 10,000 гаруй хүн 1,156.6 га […]

avilgaaa.jpg

2019-05-08 12:37
Нийслэлийн прокурорын газраас авлигын  гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирол нөхөн төлөгдсөн болон шүүхээс ял, шийтгэл оногдуулж буй байдлыг судалжээ. Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар шалгагдсан Авлигын 261 гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд нийт 23.049.678.600 төгрөгийн хохирол учруулсны 6.052.669.093 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, шүүх 16.459.118.600 төгрөгийн хохирлыг […]