Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр 21:44 цагт Онцгой байдлын газарт иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 17 минутын дараа тухайн байранд очиж, тус дүүргийн харьяат 33 настай Г /эрэгтэй/-тэй ярилцлага хийж тагтнаас буулган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороололд цонхоор хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өнгөрсөн шөнө 00:22 цагт хүлээн авч Аврах ангийн алба хаагчид 5,5 км замыг туулан 00:32 цагт очжээ. Аврагчид мөн тус дүүргийн харьяат 38 настай Э /эрэгтэй/-тэй ярилцлага хийж буулган цагдаагийн байгууллагад өгсөн байна. Э нь тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.
1 comment
Хаашаа ч нийгэм юм бэ дээ. Хүнийхээ төлөө, тэдний амьдруулахын төлөө зүтгээд байгаа ч юм шиг. Нөгөө талын мэдээллийг харахад хүнээ хохь чинь гээд гаргуунд гаргаж хаяад буй юм уу гэлтэй.