purevbaatar-l.jpg

2019-06-21 17:28
УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусаас нь албадан нүүлгэж байна гэсэн мэдээлэл цацагдаад байна. Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар 2014-2016 онд ажиллахдаа УБТЗ ХНН-ийн хөрөнгөөр хаус авсан байдаг юм. Тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хэдий ч тухайн байрандаа амьдарч байгаа аж. Улмаар өнгөрсөн онд түүний эзэмшлийн хаусыг УБТЗ-ын мэдэлд өгөх шүүхийн шийдвэр гарсан. […]

hais.jpg

2019-06-21 15:38
Их тойруу, Бөмбөгөр худалдааны төв зам дагуу согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн тээврийн хэрэгсэл жолоодон урсгал сөрж есөн хайс, хашлага дайран сүйтгэсэн хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Мөн тээврийн хэрэгсэл мөргөж осол гаргасан байна. Ослоор хүний амь нас эрсдээгүй бөгөөд хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.  

mongol.jpg

2019-06-21 15:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох ажлын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо “Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион […]

ЭЕШ.jpg

2019-06-21 14:46
2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өчигдөр /2019.06.20/ дуусч, өнөөдөр шалгалтын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг Боловсролын үнэлгээний төвийн сайтад бүрэн байршуулж дууслаа. 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр 09:00 цагт Монгол хэл, 13:00 цагт Орос хэл, 16:30 цагт Нийгмийн тухай мэдлэг шалгалтыг зохион байгуулж, шалгалтын материалыг шалгалт өгсөн даруйд нь шууд засаж, анхны […]

em-1.jpg

2019-06-21 13:07
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, тэдгээрийн хууль бус худалдаалалтыг таслан зогсоох зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг улсын хэмжээнд хийж гүйцэтгэлээ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж буй тусгай зөвшөөрөл бүхий 172 эмийн сан, 25 эм ханган […]

64882651_624170634754406_7727664910271774720_n_20190621123710.jpg

2019-06-21 12:44
“Улаанбаатар эдийн засаг форум” нь 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран энэ сарын 28-нд “Блю Скай” зочид буудалд зохион байгуулах […]

sharilj.jpg

2019-06-21 11:41
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 5-р сарын 20-ны өдрийн А/145 дугаар тушаалын дагуу “ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” уриатай “ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР 4” аяныг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Тус аяны зорилго нь хөл газрын ургамалын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл […]

obeg-1.jpg

2019-06-21 11:10
Гал, ус, байгалийн гамшиг, халдварт өвчин гээд юунаас ч айдаггүй яваад л орчихдог хүмүүс бол Онцгой байдлын албаны алба хаагчид… Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг […]

korea-mongolia.jpg

2019-06-21 10:53
БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтны асуудал, тэдний хүнд суртал, тус улсын визийн асуудал олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулдаг. Энэ удаад ч бид нэгэн иргэний санал гомдлыг бүрэн эхээр нь хүргэх гэж байна. Тэрээр визийн хугацаа болон тус улсын Элчин сайдын яамны ажилтны талаар товч бөгөөд тодорхой хөнджээ. Soko Solo гэх цахим хаяг хэрэглэгч “Солонгосын элчинтэй […]

naadam-1.jpg

2019-06-21 10:28
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах зорилгоор “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллагуудын дунд 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ Нэг. Зорилго ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах, хилийн чанадад […]