Согтуу жолооч урсгал сөрж, хайс хашлагуудыг сүйтгэн осол гаргажээ
2019-06-21 15:38

Их тойруу, Бөмбөгөр худалдааны төв зам дагуу согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн тээврийн хэрэгсэл жолоодон урсгал сөрж есөн хайс, хашлага дайран сүйтгэсэн хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Мөн тээврийн хэрэгсэл мөргөж осол гаргасан байна.
Ослоор хүний амь нас эрсдээгүй бөгөөд хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.