УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаныхан өчигдөр (2019.06.20) Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлож буй компаниудын үйл ажиллагааг газар дээр нь очиж шалган, холбогдох арга хэмжээг авах болсноо мэдэгдлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Мэргэжлийн хяналтын байгууллага хуулийн хэрэгжилтийг хангуулж, байнга хяналт шалгалт хийх үүрэгтэй. Нийслэлийн Цагдаагийн газрынхан мөн хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилла. ААН, байгууллагууд нөхөн сэргээлтээ заавал хий. Хийгээгүй, хуулийн дагуу ажиллаагүй бол төр төмөр нүүрээ харуулах болно. Хүн хүч шаардлагатай бол дотоодын цэргээс нэмэлт авч болно гэдгийг ч хэлсэн. Монгол хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл энд ямар нөхцөл байдалтай байна. ААН-үүд хариуцлагатай, стандартын шаардлага хангасан хайрга дайргаа олборлож, хуулийн дагуу ажилла” хэмээв.
Эх сурвалж: zarig.mn