МХЕГ-ын даргын баталсан 01/04 дугаарын удирдамжийн хүрээнд НМХГ-аас СХД-ийн 29 дүгээр хороонд байрлах Драгон холдинг ХХК-ийн Драгон төвийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус Драгон төвийн барилгын дээврээс ус гоожиж хана, тааз хөгцөрсөн, хананы өнгө янз бүр тортог тогтож халтартсан, таазны төмөр сараалжнууд хугарсан, хаалганы плита ховхорч скочоор наасан, мэрэгч амьтан, шавьж үүрлэсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Илэрсэн зөрчлийг үндэслэн Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн тул улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоож Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа юм байна.