erdene_tavan.jpg

2019-10-22 10:20
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Шинжлэх ухааны академийн хими, хими технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан нар үзэглэв. Энэхүү санамж бичиг байгуулснаар Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эрчимт өндөр технологи […]

75323224_2496873273714487_4013867454617878528_n.jpg

2019-10-22 10:16
Ерөнхий боловсролын хувийн сургууль, цэцэрлэгүүд хүүхэд тус бүрээс жил бүр их хэмжээний төлбөр авдаг ч үүндээ сэтгэл нь ханадаггүй, улсын төсвийн бөөрөнд хачиг шиг шигдэн хувьсах зардал авч, ашиг орлогоо нэмэгдүүлдэг баримтыг updown.mn сайт цувралаар хүргэж байгаа. Боловсролын салбарыг дотор нь төрийн болон хувийн хэвшлийн хэмээн хоёр ангилуулж, Боловсрол эрхэлсэн төрийн байгууллага, эцэг эхийн саналыг […]

tsAS.jpg

2019-10-22 09:44
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр […]

mansuu.jpg

2019-10-22 09:23
Мансууруулах төрлийн бодис. Энэ бодисын хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болсон нь цагдаагийн байгууллагыг төдийгүй иргэдийн санааг зовоож байна. Мансруулах бодис айл өрхийн хаалгыг тогшиж, хүүг чинь, охиныг чинь хулгайлахад ойрхон байна. Энэ аюулаас үр хүүхдээ, найз нөхдөө, хань ижлээ хэрхэн хамгаалах вэ гэдэг асуултын хариуд зөв өнцөгтэй шийдэл бодож олох хэрэгтэй болжээ. Хар тамхийг […]

bayanselenge.jpg

2019-10-21 19:11
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.21) Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж, улмаар шүүхэд шилжүүлээд […]

30-3.jpg

2019-10-21 17:20
Монгол Улсын зарим иргэн ОХУ-д суралцахаар очихдоо тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудас буюу цагаачлалын хуудас /миграционная карта/-г буруу бөглөж, сургалтын виз дээрээ тэмдэглэгээ хийлгээгүйн улмаас нутаг буцаж, хилээр дахин орж ирэх шаардлагатай болсон тохиолдол нэг бус удаа гарчээ. ОХУ-д суралцахаар ирж байгаа иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө Аялалын зорилго […]

27-7.jpg

2019-10-21 16:57
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Иргэд та бүхэн аравдугаар сарын 23-ны өдрийн 08:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, […]

ub-mark.jpg

2019-10-21 16:18
Нийслэлийн ЗДТГ-ын санаачилгаар “Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой” шуудангийн маркийг танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан […]

baigaliin-museum.jpg

2019-10-21 16:17
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.10.21/ Эрх зүйн соёл НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол улсын засгийн газарт холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өндөрлөв. Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3-т “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт “Чингис хаан” музейн барилгын […]