e5829e__MPA4110_x974-1024x683.jpg

2020-02-07 14:32
Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр Капитал банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа “Ардчилсан намын эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. Тодруулбал, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, тус газрын санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг баривчилсан нь эрх баригчдын сонгууль  угтсан улс төрийн акц хэмээн үзэж байна. Тиймээс Ардчилсан намын удирдлагын зүгээс үүсээд буй нөхцөл […]

253.jpg

2020-02-07 14:26
Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдлээ. Үүний улмаас 14 хүн амь насаа алдаж, 123 толгой мал, амьтан хорогдож, 1.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байна. Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 2616 хүн, 536 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 213 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран […]

84199257_1082262222126596_1424618906663780352_o-1024x512.jpg

2020-02-07 13:56
Баян-Өлгий аймаг нь нийт 45.8 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, далайн түвшингээс 1301-4374 метр өргөгдсөн, эмзэг хөрстэй, ховор, нэн ховор ан амьтан, ургамал бүхий экологийн бүс юм. Нийт газар нутгийн 0.9 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг бөгөөд жилд дунджаар 5677 м3 түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгогддог байна. “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус […]

5fc42fcf82d5f93507abcee8bb983793_x3.jpg

2020-02-07 13:20
ЗТХЯ, МХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон АТҮТ, ХӨСҮТ-ийн бүрэлдэхүүнтэй Шуурхай бүлэг хилийн боомтуудад ажиллаж байна.  Замын-Үүд боомтод энэ сарын 06-ны өдөр ажиллаж, боомтын үйл ажиллагаа, шинэ коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа. Тус боомтын хувьд гол ачааллын үеийг амжилттай даван туулсан бөгөөд хязгаарлалтын хугацаанд […]

fjj-15.jpg

2020-02-07 13:09
Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдөр орой хурал хийж, нийслэлчүүдийг коронавирусаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Хуралд оролцсон Нийслэлийн Онцгой комиссын зарим гишүүн: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч  Ж.Батбаясгалан Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа […]

unnamed-2-4.jpg

2020-02-07 12:17
Хилийн чанадад суугаа алдарт эхийн одонгийн болзол хангасан эхчүүдэд одонг нь суугаа оронд нь олгуулах талаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-аас холбогдох байгууллагад нь хүсэлт тавьсаны үндсэн дээр 2019 онд алдарт эхчүүдэд нь суугаа орных нь ЭСЯ, ДТГ-тай хамтран ажиллаж олгуулахаар болсон. Монгол Улсын иргэн алдарт эхийн 1-р болон 2-р одонгийн болзлыг хангасан болон […]

unnamed-1-3.jpg

2020-02-07 12:06
СБД-ийн 1,4,8 дугаар хороодод үйл ажиллагаа явуулж буй Хазаарбат, Радал менежмент, Түшиг престиж ХХК-иудад ажиллаж байсан иргэдээс ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн, ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө нөхөн олгуулах тухай гомдлын дагуу хяналт шалгалтыг хийжээ. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.4.3, 9 дүгээр зүйлийн […]

01.jpg

2020-02-07 11:59
“Интернэт хэл шинжлэл ба Монгол хэлний хэм хэмжээ” сэдвээр Доктор Д.Боролзой /2020.01.05/ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд лекц уншлаа. Мэдээллийн урсгал интернэт орчинд төвлөрч, нийгэмд тодорхой нөлөө үзүүлдэг бүлэг болоод буй. Гэвч нийгмийн сүлжээнд хэрэглэгдэж байгаа үгийн сонголт, дорд үг хэллэгүүд Монгол хэлний онцлог, соёл, хэм хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэл шинжлэлийн эрдэмтэд хөндөх болсон. […]

51db48fe66aaac158c854b4bdefb2ae15ffcde07-1024x711.jpg

2020-02-07 11:55
Монгол улсын хэмжээнд зарим хязгааралалт тогтоосонтой холбогдуулан Гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ Статистик мэдээлэл:     ОН Дотоод Гадаад Орсон Гарсан Орсон Гарсан 2019 181897 182789 32302 33901 2020 161816 150890 90898 99381   Өмнөх оны мөн үетэй харьцуулахад дотоодын зорчигчийн хөдөлгөөн буурч, гадаадын зорчигчийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Хилийн хөдөлгөөнд хязгаарлалт хийн ажиллаж […]

2-3.jpg

2020-02-07 11:22
Монгол, Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн 50 жилийн ойд зориулан Улсын Дарвины музей, Оросын Шинжлэх ухааны академийн А.Н.Северцовын нэрэмжит Байгаль орчин, хувьслын хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Хол атлаа ойрхон Монгол орон” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаа 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр болов. Улсын Дарвины музейд 3 сарын хугацаанд ажиллах энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын […]